19 Тэрхүү сүнсээр Христ явж, шоронд байгаа сүнснүүдэд тунхаглажээ.
Харин Та тэднийг олон жил хүлцэж, Өөрийн Сүнсээр, эш үзүүлэгчдээрээ дамжуулан ятгасан ч Тэд чих тавьсангүй. Тиймийн учир Та тэднийг газрын ард түмнүүдийн гарт өгөв.
Энэ нь сохрын нүдийг нээж, Гяндангаас хоригдлуудыг чөлөөлөн, Харанхуйд суугчдыг хорионы гэрээс гаргахын тулд юм.
Хоригдогсдод «Гарч ирэгтүн» гэж, Харанхуйд оршигч хүмүүст «Ил гарагтун» гэж хэлэхийн тулд юм. Замын дагуу тэд идээшлэн Бүх өндөрлөг дээр бэлчээр нь байх болно.
Над дээр Эзэн БУРХАНы Сүнс байна Учир нь зовогсдод сайнмэдээ хүргэж Шаналсан зүрхтэйг нь эдгээн Олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглаж, Хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд Намайг Эзэн тосолсон юм. Намайг Тэр илгээсэн юм.
Учир нь Христ ч нэг удаа нүглийн төлөөнөөс үхэж, биднийг Бурханд аваачихын тулд зөвт нь зөвт бусыг орлосон. Ингэхдээ махбодод үхэж, сүнсэнд амилуулагдав.
Эдгээр сүнснүүд нь, урьд Ноагийн өдөр бүхээг баригдаж байх үед, Бурхан тэвчиж хүлээсээр байхад дуулгаваргүй байв. Тэрхүү бүхээгт цөөн буюу найман хүн байж, усаар дамжин аврагджээ.
Учир нь энэ зорилгын үүднээс сайнмэдээ нь үхэгсдэд ч хүртэл тунхаглагдсан. Ингэснээр тэд махбодоороо хүмүүсийн адил шүүгдсэн боловч, Бурханы хүслийн дагуу сүнс дотор амьд байх юм.
Намайг тэнгэрэлчид мөргөхөөр хөлд нь унасанд тэр надад —Ингэсний хэрэггүй. Би бол чиний болон Есүсийн гэрчлэлтэй ах дүүсийн чинь хамтран зүтгэгч боол билээ. Бурханд мөргө. Учир нь Есүсийн гэрчлэл бол эш үзүүллэгийн сүнс мөн гэв.
Мянган жил төгсөх үед Сатан шоронгоосоо суллагдан,