Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Петр 1:24 - Ариун Библи 2013

24 Учир нь “Бүх махбод болбоос өвс мэт бөгөөд Бүхий л алдар нь өвс ногооны цэцэг мэт. Өвс хатдаг, цэцэг ганддаг.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

24 Учир нь “Бүх махан бие болбоос өвс мэт бөгөөд Бүхий л алдар нь өвс ногооны цэцэг мэт. Өвс ганддаг, цэцэг унадаг.

Onani mutuwo Koperani




1Петр 1:24
15 Mawu Ofanana  

Иймээс тэдний оршин суугчид хүчин мөхөсдөж, Айн түгшиж, ичгүүрт орсон билээ. Тэд хээр талын өвс, ургамал ногоо шиг, Дээвэр дээр ургаад нахиалахаасаа өмнө сүйтгэгддэг өвс мэт болов.


Соёолоод хатаж хорчийдог цэцэг мэт Үлдэж хоцордоггүй сүүдэр мэт.


Зүрх минь дарагдаж Зүлэг ногоо шиг хагдрав. Би талхаа идэхээ ч мартжээ.


Хүний хувьд, өдрүүд нь өвс ногоо адил. Хээрийн цэцэг шиг тэрээр дэлгэрнэ.


Тэд зулгаахаас өмнө хатдаг Дээвэр дээрх өвс ногоо мэт болог.


Учир нь тэд удахгүй өвс шиг хорчийн хатна. Ургамал ногоо шиг хагдарна.


Үнэндээ хүн бүр сүүдэр шиг л явна. Үнэндээ тэд дэмий юманд л шуугина. Тэрээр овоолдог боловч Хэн түүнийг авахыг эс мэднэ.


Та тэднийг үерийн ус шиг хамсан бөгөөд Тэд нойронд автжээ Өглөөд тэд шинээр соёолон буй өвс мэт болой.


Гэм буруутан өвс шиг соёолж, Ёс бусыг үйлдэгчид бүгд цэцэглэх нь Тэд мөнхөд устгагдахын тулд ажгуу.


“Та нарыг Тайвшруулагч нь Би, Зөвхөн Би мөн. Үхэх хүмүүнээс айн, Өвс мэт өгөгдсөн хүний хөвгүүнээс эмээх чи хэн бэ?


Өнөөдөр амьд байгаад, маргааш зууханд хаягдах хээрийн өвсийг Бурхан ийнхүү гоёдог бол тэгэх тусмаа Тэр та нарыг илүү хувцаслахгүй гэж үү, өчүүхэн итгэлтнүүд ээ?


Амь чинь маргааш ямар байхыг та нар мэдэхгүй. Учир нь та нар хэсэг зуур үзэгдээд дараа нь арилах уур манан шүү дээ.


Хорвоо хийгээд түүний хүсэл тачаал өнгөрнө. Харин Бурханы хүслийг үйлдэгч нь мөнхөд оршму.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa