Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Коринт 9:24 - Ариун Библи 2013

24 Уралдааны замд гүйгчид бүгд гүйдэг ч нэг нь л шагнал хүртдэгийг та нар мэдэхгүй гэж үү? Та нар ялахын тулд гүйцгээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

24 Уралдаанд оролцон гүйгчид бүгд гүйдэг ч нэг нь л шагнал хүртдэгийг та нар мэдэхгүй гэж үү? Та нар ялахын тулд ийнхүү гүйцгээ.

Onani mutuwo Koperani




1Коринт 9:24
18 Mawu Ofanana  

Сүйт залуу гэрээсээ гарч ирэх мэт нар мандав. Хөөрсөн баатар эр шиг замаараа тэр довтолно.


Наран доор бас миний эргэцүүлж үзсэн юм бол уралдаан хурдных, тулалдаан эрэлхэгийнх, хоол хүнс мэргэнийх, хогшил хөрөнгө цэцдийнх бас таалал хүндлэл нь чадвартных болоод байдаггүй, харин энэ бүхэнд цаг хийгээд боломж тохиодог аж.


“Явганыг дагаж гүйгээд ядарлаа гэвэл Чи, морьтонтой хэрхэн уралдах болж байна? Амгалангийн газар унаж тусаж байвал Иорданы шугуйд чи яах билээ?


Би бас эш үзүүлэгчдэд айлдан Үзэгдлүүдийг олшруулсан. Эш үзүүлэгчдээр дамжуулан Би зүйр сануулгуудыг өгсөн.


Та нар өөрсдийгөө дуулгавартай боол болгон хэн нэгэнд өгөхдөө, үхэлд хүргэх нүгэл ч бай эсвэл зөвт байдалд хүргэх дуулгавар ч бай, дагах нэгнийхээ боол нь болдогоо мэдэхгүй гэж үү?


Сүмийн ажиллагсад сүмээс хооллодог болон тахилын ширээний үйлчлэгчид түүнээсээ хувь хүртдэгийг та нар мэдэхгүй гэж үү?


Би сайнмэдээний ерөөл хуваалцагч байхын тулд үүний төлөө бүхнийг хийдэг.


Тиймээс би зорилгогүй мэт гүйдэггүй, хий агаар цохих мэт нударгалдаггүй,


Илчлэлийн дагуу би тийшээ явсан юм. Харийнхны дунд тунхагладаг сайнмэдээг би тэдэнд, ялангуяа нэр хүндтэй хүмүүст хувьчлан хэлсэн. Учир нь би дэмий гүйх буюу гүйсэн байх вий гэсэндээ тэгсэн юм.


Та нар сайн гүйж байсан. Хэн та нарыг үнэнд дуулгавартай байхад чинь саад болсон бэ?


Амийн үгээс баттай баривал би дэмий гүйж, дэмий зүдэж зүтгээгүй хэмээн Христийн өдөр сайрхах болно.


Би хэдийнээ олж авсандаа эсвэл хэдийнээ төгс болчихсондоо бус, харин Христ Есүст юуны төлөө баригдсан, түүнийг л барьж авахын тулд мөрддөг.


Христ Есүс дотор Бурханы дээш чиглэсэн дуудлагын шагналын төлөө бариа өөд урагшилдаг.


Хуурамч даруу байдалд таашаал авдаг, тэнгэрэлч нарт сүсэгтэй, үзсэн үзэгдэлээ баримтлан, махан бодын ухаанаар өөрийгөө дэмий хоосон дөвийлгөдөг хэн ч шагналыг чинь бүү булааг.


Тиймээс бид өөрсдийг минь хүрээлэн буй үүл мэт үлэмж их гэрч нартай тул аливаа саад тотгор ба амархан урхиддаг нүглийг хажуу тийш нь тавьж, өмнөө тавигдсан уралдаанд тэвчээртэйгээр гүйцгээе.


Сорилтыг тэсвэрлэдэг хүн ерөөлтэй еэ! Учир нь тэр шалгуулчихаад, Өөрийг нь хайрлагсдад Эзэний амласан амийн титмийг хүлээн авна.


Би удахгүй очно. Хэнд ч титмээ алдахгүйн тулд өөрт буйгаа бат сахь.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa