36 Бурханы үг та нараас гарсан юм уу? Эсвэл тэр нь ганцхан та нарт л хүрсэн юм уу?
36 Бурханы үг та нараас гарсан уу? Тэр нь зөвхөн та нарт хүрсэн юм уу?
Олон ард түмэн ирээд “Ирцгээ, ЭЗЭНий уул, Иаковын Бурханы өргөө уруу явцгаая. Тийнхүү Тэрээр бидэнд замаа зааж, бид жимээр нь алхах юм” гэцгээнэ. Учир нь хууль Сионоос гарч, ЭЗЭНий үг Иерусалимаас гарна.
Тэр өдөр амийн ус Иерусалимаас урсан гарч, хагас нь дорнын тэнгис уруу, нөгөө хагас нь өрнийн тэнгис уруу чиглэнэ. Энэ нь өвөл зунгүй урсах болно.
Тэд Амфиполь, Аполлоныг дайрч, Тесалоник хотод хүрч ирэв. Тэнд иудейчүүдийн синагог байдаг байв.
Паулыг гаргаж өгөгсөд түүнийг Афин хүртэл хүргэж өгөөд, Силас, Тимот нарыг түүн уруу аль болох даруй явуулах тушаал аваад буцлаа.
Хэрэв тэд ямарваа юм сурахыг хүсвэл гэртээ нөхрөөсөө асууг. Учир нь эмэгтэй хүн чуулган дээр ярих нь ичгүүртэй.
Хэн нэг нь өөрийгөө эш үзүүлэгч эсвэл сүнслэг гэж боддог бол тэрээр миний та нарт бичсэн зүйлс нь Эзэний тушаал гэдгийг мэдэж аваг.
Үнэндээ хэн чамайг илүү гээв? Чи байгаагаа хүлээж аваагүй гэж үү? Үнэхээр хүлээж авсан юм бол аваагүй юм шиг чи юунд сайрхана вэ?
Учир нь Эзэний үг та нараас зөвхөн Македони болон Ахайд ч сонсогдсон төдийгүй Бурхан дахь итгэл чинь хаа сайгүй түгсэн билээ. Тиймд ямар нэгэн юм ярих хэрэг бидэнд алга.