29 Хоёр эсвэл гурван эш үзүүлэгч ярьж, бусад нь шүүг.
Антиох дахь чуулганд эш үзүүлэгч мөн багш нар байв. Тэд Барнаб, Нигер гэгддэг Симеон, Курений Луки, захирагч Херодтай хамт өсөж торнисон Манаен, Саул нар болой.
өөр нэгэнд нь гайхамшгуудыг үйлдэх, нөгөөд нь эш үзүүлэх, бас нэгэнд нь сүнсүүдийг ялгах, нөгөөд нь олон янзын хэл ярихуйг, нэгэнд нь хэлүүдийг тайлбарлах чадварыг өгсөн байна.
Хэрэв би эш үзүүлдэг мөн бүх нууц болон бүх мэдлэгийг мэддэг байгаад, уулыг нүүлгэх бүрэн итгэлтэй байлаа ч, надад хайр үгүй бол би юу ч биш.
Хэрэв тайлбарлагчгүй бол тэрээр чуулганд чимээгүй байж, өөртөө болон Бурханд яриг.
Сууж байсан өөр нэгэнд илчлэл ирвэл эхнийх нь чимээгүй бол.
Эш үзүүлэгчдийн сүнс эш үзүүлэгчдэд захирагддаг.
Хэн нэг нь өөрийгөө эш үзүүлэгч эсвэл сүнслэг гэж боддог бол тэрээр миний та нарт бичсэн зүйлс нь Эзэний тушаал гэдгийг мэдэж аваг.
Иймд ах дүүс [минь], эш үзүүлэхийг хүсэн тэмүүл. Хэл ярихуйгаар ярихыг бүү хоригло.