Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Коринт 14:20 - Ариун Библи 2013

20 Ах дүү нар аа, ухаанаараа хүүхдүүд байж болохгүй. Бузар мууд балчир болж, харин ухаанаараа төлөвшсөн бай.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

20 Ах дүү нар аа, ухаанаараа хүүхдүүд байж болохгүй. Бузар мууд балчир хүүхэд болж, харин ухаанаараа төлөвшсөн хүн бай.

Onani mutuwo Koperani




1Коринт 14:20
25 Mawu Ofanana  

би хүмүүсийг хэрмийн ар талын хамгийн нам хэсгүүд болох задгай газруудад байрлуулж, ураг ургаар нь сэлэм, жад, нумтай зогсоов.


Гэрчлэлүүд тань миний бясалгал учир Багш нараасаа илүү ухаалаг болов, би.


Таалал нь ЭЗЭНээс эмээхүйд. Тэр нүдэндээ үзэгдсэнээр шүүхгүй, Чихэндээ сонсогдсоноор шийдэхгүй.


“Учир нь хүмүүс минь мунхаг. Тэд Намайг мэддэггүй. Тэд тэнэг хүүхдүүд бөгөөд ухаангүй. Тэд ёр мууг үйлдэхдээ сүрхий, Харин сайныг үйлдэхийг тэд мэддэггүй.”


Тэр үед Есүс цааш нь хэлэхдээ —Аав тандаа талархъя, тэнгэр газрын Эзэн минь. Цэцэд хийгээд ухаантнаас нууцалсан зүйлээ балчир хүүхдүүддээ илчлэв.


Үнэнээр Би та нарт хэлье. Та нар өөрчлөгдөж, хүүхдүүдтэй адил болохгүй бол тэнгэрийн хаанчлалд яавч орохгүй.


Харин Есүс —Хүүхдүүдэд зөвшөөр. Тэднийг Над дээр ирэхийг нь бүү хоригло. Учир нь тэнгэрийн хаанчлал нь эдний адил хүмүүсийнх юм гээд


Тэр хариуд нь —Бүтээгч анхнаасаа тэднийг эр эмээр нь бүтээснийг та нар уншаагүй юу? гээд —


Үнэнээр Би та нарт хэлье. Бурханы хаанчлалыг хүүхэд адил хүлээж аваагүй хүн тийш ер орохгүй гэжээ.


Үнэнээр Би та нарт хэлье. Бурханы хаанчлалыг хүүхэд адил хүлээж аваагүй нь тийш ер орохгүй гэжээ.


Ах дүү нар аа, бусад харийнхны дунд олсны адил зарим үр дүнг та нарын дунд олохын тулд би олон удаа та нар дээр очих санаатай байсан боловч одоог хүртэл саад тотгортой байсныг та нар мэдээсэй гэж би хүсэж байна.


Та нарын дуулгавар бүгдэд дуулдсан юм. Тиймээс би та нарын талаар баярладаг. Гэхдээ та нарыг сайнд мэргэн, харин мууд гэмгүй байгаасай гэж би хүсэж байна.


Би хүүхэд байхдаа хүүхэд шиг ярьж, хүүхэд шиг боддог, сэтгэдэг байлаа. Би эрийн цээнд хүрээд хүүхэд зангаа орхисон юм.


Харин чуулган дотор хэл ярихуйгаар түмэн үг хэлснээс бусдыг ч мөн сургахын тулд ухаанаараа таван үг хэлэхийг би хүсдэг.


Төлөвшсөн хүмүүсийн дунд бид мэргэн ухааныг ярьдаг. Ингэхдээ энэ үеийн мэргэн ухааныг бус, арилж одох энэ үеийн удирдагчдынхыг ч бус,


Бид бүгд итгэхүй ба Бурханы Хүүг мэдэхүй дор нэгдэх хүртэлээ, төлөвшсөн хүн болтлоо, Христийн дүүрэл чанарын хэмжээнд хүртэлээ ингэх ажээ.


Хайр чинь мэдлэг ба бүх хэрсүү ухаанаар улам бүр бялхах болтугай гэж би залбирдаг.


Тиймээс төлөвшсөн бид бүхэн ийм бодолтой байцгаая. Хэрэв ямар нэгэн юманд та нар өөр бодолтой аваас, үүнийг чинь Бурхан та нарт илчилж өгнө.


үгийн цэвэр сүүг нялх хүүхдүүд адил хүсэн тэмүүл. Ингэснээр та нар үүгээр авралд хүртэлээ өсөх юм.


Харин бидний Эзэн бөгөөд Аврагч Есүс Христийн нигүүлсэл болон мэдлэг дотор өсөгтүн. Эдүгээ болон мөнхийн өдөр аль алинд нь Түүнд алдар байх болтугай. Амен.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa