31 Бид өөрсдийгөө нягталсан бол шүүгдэхгүй байхсан.
31 Хэрэв бид өөрсдийгөө зөв шүүсэн бол шийтгэгдэхгүй байх байсан.
Аливаа хүн өөрийгөө шалгаж байгаад талхыг идэг, аяганаас ууг.
Үүнээс болж та нарын дунд сул дорой, өвчтэй нь олон байгаа бөгөөд нэлээд нь нойрсож байна.
Харин бид шүүгдэхдээ ертөнцтэй хамт яллагдахгүйн тулд Эзэнээр сахилгаждаг.
Бид нүглээ улайвал итгэмжит, зөвт Тэрээр нүглийг маань уучилж, бүхий л зүй бусаас биднийг цэвэрлэнэ.
Тиймээс чи хаанаас унаснаа сана бас гэмш. Анхны үйлсээ үйлд. Чи эс гэмшвээс, Би чам дээр очиж, дэнг чинь байрнаас нь зайлуулах болно.