29 Учир нь идэж ууж буй хүн биеийг зөв нягтлалгүй идэж, уувал өөртөө шийтгэл авчирна.
29 Учир нь идэж буй хүн хэрэв биеийг зөв шүүлгүй идэж, уувал өөртөө шийтгэл авчирна.
Хааны зарлигийг сахигч ёр мууг эс мэдэрнэ. Мэргэн зүрх зохист цаг ба арга замыг мэддэг аж.
Хүний Хүү ирээд, идэж уутал та нар “Харцгаа. Ховдог, архичин бас татвар хураагчид ба нүгэлтнүүдийн анд” гэцгээдэг.
Тиймд эрх мэдлийг эсэргүүцэгч нь Бурханы тогтоолыг эсэргүүцсэн хэрэг. Эсэргүүцсэн хүмүүс нь өөрсдөдөө шийтгэл хүртэх болно.
талархал өргөж, хуваагаад “Энэ бол та нарын төлөөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд” гэсэн.
Тиймд хэн нэгэн нь зохисгүйгээр Эзэний талхыг идэж, аяганаас уух аваас Эзэний бие ба цусны буруутан болно.
Аливаа хүн өөрийгөө шалгаж байгаад талхыг идэг, аяганаас ууг.
Үүнээс болж та нарын дунд сул дорой, өвчтэй нь олон байгаа бөгөөд нэлээд нь нойрсож байна.
Харин бор хоол нь төлөвшсөн хүмүүст зориулагддаг. Учир нь тэдний сэрэхүй сайн мууг ялгахад дасгалжсан байдаг.
Ах дүүс минь, багш нар бид үлэмж хүнд шүүлтэд орно гэдгийг мэдэн, та нараас олноороо багш бүү бол.
Харин юуны өмнө, ах дүү нар минь, та нар тэнгэрээр ч, газраар ч, өөр ямар ч андгайгаар бүү тангарагла. Харин та нарын “за нь за”, “үгүй нь үгүй” байг. Ингэснээр та нар шүүлт дор унахгүй юм.