Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Хаад 9:6 - Ариун Библи 2013

6 Хэрэв чи болон хөвгүүд чинь харин Намайг дагахаас татгалзан эргэж, чиний өмнө тавьсан Миний тушаал, журмуудыг сахихгүй, явж өөр бурхдад үйлчилж мөргөвөл

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

6 Гэвч хэрэв чи болон хөвгүүд чинь Намайг дагахаас үнэхээр татгалзан эргэж, чиний өмнө тавьсан Миний тушаал зарлигуудыг сахихгүй, явж өөр бурхдад үйлчилж мөргөвөл,

Onani mutuwo Koperani




1Хаад 9:6
15 Mawu Ofanana  

Учир нь тэд Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг дуулгавартай дагалгүй, харин Түүний гэрээг зөрчиж, ЭЗЭНий зарц Мосегийн тушаасан бүхнийг сонссон ч үгүй, хийсэн ч үгүй билээ.


Учир нь тэд Намайг умартан өөр бурхдад өргөл өргөж, гарынхаа бүх ажлаар Намайг хилэгнүүлсэн билээ. Тиймээс Миний уур хилэн энэ газрын эсрэг шатаж, үл унтарна» гэж байна” гэв.


Миний хүү Соломон оо, эцгийнхээ Бурханыг таньж мэдэн, хоёргүй сэтгэл, хүслэнт зүрхээр Түүнд үйлчлэгтүн. Учир нь ЭЗЭН зүрх бүрийг шалгаж, бодол санаа бүхнийг мэддэг юм. Хэрэв чи Түүнийг хайвал, Тэр чамд олдоно. Харин чи Түүнийг орхих аваас, Тэр чамайг мөнхөд үл хэрэгсэнэ.


тэрээр Асатай уулзахаар явж, түүнд —Аса болон бүх Иуда, Бениамин аа, намайг сонс. Та нар ЭЗЭНтэй хамт байх үед Тэрээр та нартай хамт байна. Хэрэв та нар Түүнийг хайвал, Тэрээр та нарт олдоно. Харин та нар Түүнийг түлхэн хаях аваас Тэр та нарыг хаях болно.


Хэрэв түүний хөвгүүд хуулийг минь мартаж, Шүүлтийн минь дагуу эс явбаас,


Хэрэв тэд тогтоолуудыг минь зөрчиж, Тушаалуудыг минь үл сахих аваас


Би тэдний гэмт үйлдлийг саваагаар, Хилэнцийг нь зодуураар шийтгэнэ.


Чи тэдэнд «ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарын өмнө тогтоосон хуульд минь алхах тухайд та нар Намайг сонсохгүй,


Иерусалим үлэмж гэм нүгэл үйлдсэнээс Элэглэл болов. Хүндэтгэж байсан бүхэн Нүцгэнийг нь хараад түүнийг жигшдэг болов. Тэр өөрөө ч хүртэл санаа алдаж, цаашаа эргэв.


Би Саулыг хаан болгосондоо харамсаж байна. Учир нь тэр Намайг дагахаас буцан эргэж, Миний үг зарлигийг үл сахив гэв. Самуел уурлан бухимдаж, бүхэл шөнөжингөө ЭЗЭНд хандан хашхиран уйлав.


Тиймээс Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү тунхаглаж байна. “Чиний гэр болон чиний эцгийн гэр Миний өмнө мөнхөд явна хэмээн Би айлдсан билээ.” Харин одоо ЭЗЭН тунхаглан “Тэгэх нь Надаас хол байг! Намайг хүндэтгэгчдийг Би хүндэтгэнэ. Харин Намайг үл тоомсорлогсдыг Би үл хайхарна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa