Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Хаад 8:47 - Ариун Библи 2013

47 хэрэв тэд олзлогдон очсон газартаа сэтгэл зүрх нь эргэн “Бид нүгэл үйлдлээ, буруутлаа, бузрыг үйлдлээ” хэмээн гэмшиж, олзлогдон очсон газартаа тааллыг тань гуйх аваас

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

47 олзлогдсон нутагт байхдаа тэд ухааран гэмшиж, “Бид нүгэл хийж, хууль бусыг үйлдэн, бид буруу үйлдэл хийжээ” гэж хэлэн, тэднийг олзолсон хүмүүсийн нутагт Танд гуйлтаа өргөх юм бол,

Onani mutuwo Koperani




1Хаад 8:47
23 Mawu Ofanana  

Таны ард түмэн Израиль Таны эсрэг нүгэл үйлдсэнээс болж дайсандаа цохигдох үед, хэрэв тэд Тан уруу дахин эргэж, Таны нэрд талархаж, энэ өргөөнд Танд хандан залбирч, гуйх аваас


хэрэв тэд олзлогдон очсон газартаа сэтгэл зүрх нь эргэн “Бид нүгэл үйлдлээ, буруутлаа, бузрыг үйлдлээ” хэмээн гэмшиж, олзлогдон очсон газартаа тааллыг тань гуйх аваас


Израилийн үр удмынхан өөрсдийгөө бүх гаднынхнаас тусгаарлан, зогсож, өөрсдийн нүгэл болон эцэг өвгөдийнхээ хилэнцийг улайв.


Бид ч эцэг өвгөд маань ч нүгэл хийжээ. Бид хуулийг завхруулж, бурууг үйлджээ.


Тэгээд чи замуудаа санаж, өөрийн эгч дүүс болох эгч ба охин дүү хоёрыг хүлээн авахдаа чи ичих болно. Би тэднийг чамд охид болгон өгөх боловч энэ нь гэрээнээс чинь болоогүй юм.


Энэ нь үйлдсэн бүхний чинь төлөө Би чамайг уучлах цагт, чи санан ичиж, доромжлолоосоо болж дахин хэзээ ч амаа нээхгүйн тулд юм” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Тэр хараад, үйлдсэн хамаг гэмт үйлдлээсээ эргэсэн учир тэр заавал амьд үлдэнэ, тэр үхэхгүй.


Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. —Өөрсдийн зам мөрөө хянагтун!


Ард түмнүүдийн дунд Би тэднийг тараахад Алс холын орнуудад тэд Намайг санана. Тэд үр хүүхдүүдийнхээ хамт амьдран, буцаж ирнэ.


Би нигүүлслийн бас гуйлтын Сүнсийг Давидын гэр дээр, Иерусалимын оршин суугчид дээр асгана. Тэгснээр тэд жадалсан Нэгнээ харах болно. Тэд ганц хүүгийнхээ төлөө гашуудаж буй нэгэн мэт Түүний төлөө гашуудан, ууган хүүгийнхээ хойноос асгартал уйлдаг шиг Түүний хойноос асгартал уйлах болно.


Тэд Мизпад цугларч, ус татаж, ЭЗЭНий өмнө асган тэр өдөр мацаг барьж —Бид ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн билээ гэв. Самуел Мизпад Израилийн хөвгүүдийг шүүв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa