Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Хаад 8:30 - Ариун Библи 2013

30 Энэ газарт хандсан Таны боол болон Таны ард түмэн Израилийн гуйлтыг Та сонсооч. Тэнгэр дэх Өөрийнхөө залрах газраас сонсооч, анхаарч өршөөн соёрхооч.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

30 Энэ газрыг харан залбирах үед Таны боол болон Таны ард түмэн Израилийн хүсэлтийг сонсооч. Тэнгэр дэх Өөрийн орших газраасаа сонсооч. Сонсоод, өршөөн соёрхооч.

Onani mutuwo Koperani




1Хаад 8:30
26 Mawu Ofanana  

Та тэнгэрээс сонсож, Өөрийн ард түмэн Израилийн нүглийг уучилж, эцэг өвгөдөд нь Таны өгсөн газар нутагт тэднийг буцаан ирүүлж соёрхоно уу.


Та тэнгэрээс сонсон Өөрийн зарц нар болон Өөрийн ард түмэн Израилийн нүглийг уучилж, тэдний явбал зохих зөв зүйтэй замыг Та тэдэнд заан өгч, ард түмэндээ өв болгон өгсөн газартаа хур бороог буулгаж өгөөрэй!


Та тэнгэр дэх Өөрийн залрах газраасаа сонсон, уучилж, үйлдэж, Та зүрхийг нь мэдэх хүн тусбүрд үйлийнх нь дагуу өгөөрэй. Зөвхөн Та л хүний хөвгүүн нэгбүрийн зүрхийг мэдэх билээ.


Та тэнгэр дэх Өөрийн залрах газраас сонсож, тэр гаднын хүнээс Таныг дуудсан бүхний дагуу үйлдэж болгооно уу. Энэ нь газар дэлхийд орших бүх ард түмэн Таны нэрийг мэдэж, Таны ард түмэн Израилийн адил Танаас эмээн миний барьсан энэ өргөө Таны нэрээр дуудагдсан гэдгийг мэдэж байхын тулд юм.


Та тэнгэр дэх Өөрийн орших газраасаа тэдний залбирал ба гуйлтыг сонсон, тэдэнд шийдэл хариуг өгөөч.


залбиран —Бидний эцэг өвгөдийн Бурхан, ЭЗЭН, Та тэнгэр дэх Бурхан бус уу? Та үндэстнүүдийн бүх хаанчлалыг захирагч биш гэж үү? Хүч чадал Таны мутарт байдаг тул Таны эсрэг зогсож хэн ч үл чадна.


Энэ газарт хандсан Таны боол болон Таны ард түмэн Израилийн гуйлтыг Та сонсооч. Тэнгэр дэх Өөрийнхөө залрах газраас Та сонсооч, сонсоод өршөөн соёрхооч!


нэрээр минь дуудагдсан Миний хүмүүс өөрсдийгөө даруу байлган залбирч, нүүрийг минь эрэлхийлж, хорон муу замуудаасаа эргэх аваас, Би тэнгэрээс сонсож, тэдний нүглийг уучлан, тэдний газар нутгийг эдгээнэ.


Тэнгэрт залрагч аа, Тан уруу би харцаа өргөнө.


Би Тан уруу тусламж гуйн хашхирах аваас, Би гараа Таны ариун газар өөд өргөх аваас Гуйлтын минь дууг сонсооч!


Та ард түмнийхээ хилэнцийг уучилсан. Та бүх нүглийг нь далдалсан. Села


ЭЗЭН урдуур нь өнгөрч, тунхаглахдаа —ЭЗЭН, ЭЗЭН Бурхан өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан, энэрэл хайр ба үнэнээр бялхам билээ.


Тэрээр энэрэл хайрыг мянга түмэнд хадгалж, хилэнц, гэмт үйлдэл болон нүглийг уучилдаг. Гэсэн ч Тэр шийтгэлгүй орхихгүй. Эцгүүдийн хилэнцийг гурав, дөрөв дэх үеийг хүртэл хүүхэд, ач нарынх нь дээр буулгадаг гэв.


Бурханы оршихуйд үг хэлэхэд зүрх чинь ч, хэл чинь ч бас бүү яараг. Учир нь Бурхан тэнгэрт, чи газарт байна. Иймд үгээ цөөн байлга.


Ариун хэмээх нэртэй, мөнх амьдрагч, Өндөрт өргөмжлөгдсөн Нэгэн ийн айлдав. “Сүнсэндээ дарууг нь сэргээхийн тулд, Зүрхнээсээ гэмшсэнийг нь сэргээхийн тулд Сүнсэндээ даруутай нь, гэмшсэн нэгэнтэй нь Би өндөрт, ариун газарт оршдог.


Тэрхүү албан бичиг захирамжид гарын үсэг зурсныг Даниел мэдээд, дээд давхрын өрөөндөө Иерусалимын зүг харсан онгорхой цонхтой гэртээ орж, урьд хийж байсан ёсоор өдөр бүр гурван удаа өвдөг сөгдөн Бурханыхаа өмнө залбиран талархал өргөв.


Аяа, Эзэн, сонсооч! Аяа, Эзэн, өршөөгөөч! Аяа, Эзэн, сонсоод үйлдээч! Бурхан минь ээ, Өөрийнхөө төлөө хийх үйлээ бүү хойшлуулаач. Учир нь хот болон ард түмэн нэрээр тань нэрлэгдсэн билээ гэв.


Бид Түүний эсрэг тэрсэлсэн боловч энэрэл уучлал нь Бурхан Эзэнд маань бий.


Бид өртөнгүүдээ уучилсан адил Өөрсдийн минь өрийг уучлаач.


Тиймд ийнхүү залбир. “Тэнгэр дэх, бидний Аав аа, Таны алдар ариунаар дуурстугай.


Бид нүглээ улайвал итгэмжит, зөвт Тэрээр нүглийг маань уучилж, бүхий л зүй бусаас биднийг цэвэрлэнэ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa