Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Хаад 8:27 - Ариун Библи 2013

27 Гэхдээ Бурхан үнэхээр газар дээр оршино гэж үү! Харагтун, тэнгэр болон тэнгэрсийн тэнгэр ч Таныг багтааж чадахгүй билээ. Тэгвэл Миний барьсан энэ өргөө хичнээн ч өчүүхэн юм бэ!

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

27 Гэвч Бурхан газар дээр оршино гэж үү? Харагтун, тэнгэр болон дээд тэнгэр ч гэсэн Таныг багтааж чадахгүй. Тэгвэл Миний барьсан энэ өргөө хэчнээн ч өчүүхэн юм бэ!

Onani mutuwo Koperani




1Хаад 8:27
16 Mawu Ofanana  

Манай Бурхан бүх бурхнаас агуу учир, миний барих гэж буй өргөө агуу байх ёстой.


Гэвч тэнгэр болон тэнгэрсийн тэнгэр ч Түүнийг багтааж чадахгүй байхад Түүнд зориулан хэн өргөө барьж чадах юм бэ? Түүний өмнө утлага уугиулахаас биш, Түүнд өргөө барьж өгөх гэдэг би хэн юм бэ?


Гэхдээ Бурхан үнэхээр газар дээр хүн төрөлхтний хамт оршино гэж үү? Харагтун, тэнгэр болон тэнгэрсийн тэнгэр ч Таныг багтааж чадахгүй. Тэгвэл миний барьсан энэ өргөө хичнээн өчүүхэн юм бэ!


ЭЗЭН бүх үндэстний дээгүүр өргөмжлөгдсөн бөгөөд Алдар нь тэнгэрсийн дээгүүр болой.


Тэнгэрсийн тэнгэр ээ, Тэнгэрийн дээрх ус аа, Түүнийг магтагтун!


Эртний үеийн дээд тэнгэрсийг хөлөглөгч Түүнд дуулагтун! Харагтун, Тэрээр дуугаа, Сүрлэг дуу хоолойгоо цуурайтуулна.


ЭЗЭН үүнийг айлдаж байна. “Тэнгэр болбоос Миний сэнтий, Газар болбоос Миний хөлийн гишгүүр билээ. Надад зориулж та нар ямар сууц барих юм бэ? Миний амрах газар гэж юу байх вэ?


“Надад харагдахгүй байхаар Хүн далд газруудад нуугдаж чадах уу?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би тэнгэрс хийгээд газрыг дүүргэдэггүй гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. —


Үг нь махбод болж, бидний дунд оршин, бид Түүний алдар сууг үзсэн. Энэ нь Эцэгээс цор ганц Төрөгчийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн юм.


Ертөнц хийгээд түүнд орших бүхнийг бүтээсэн Бурхан бол тэнгэр, газрын Эзэн мөн учраас гараар бүтээсэн сүмд оршдоггүй юм.


Би Христ дотор нэгэн хүнийг мэднэ. Тэр арван дөрвөн жилийн өмнө гурав дахь тэнгэрт аваачигдсан юм. Бие дотроо юу эсвэл биеэсээ ангид уу гэдгийг нь би мэдэхгүй, Бурхан мэднэ.


Бурханы сүм ба шүтээнүүдийн хооронд ямар зөвшилцөл байх билээ? Учир нь бид амьд Бурханы сүм мөн. Бурхан айлдахдаа “«Би тэдний дотор оршино, Би тэдний дунд алхана. Би тэдний Бурхан болно. Тэд Миний ард түмэн болно.


Тэнгэр хийгээд тэнгэрсийн тэнгэр бас газар дэлхий, түүн дээр байгаа бүхэн чиний Бурхан ЭЗЭНийх юм.


Бид Бурханы хүүхдүүд гэж дуудуулахаар ямар их хайрыг Эцэг бидэнд соёрхсоныг хараач! Бид бол чухам энэ л юм. Биднийг ертөнц таньдаггүй нь Түүнийг таниагүйн учир юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa