Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Хаад 7:48 - Ариун Библи 2013

48 Соломон, ЭЗЭНий өргөөнд зориулсан бүх сав суулгыг хийсэн билээ. Тухайлбал тахилын алтан ширээ ба тавиг талх тавьдаг алтан ширээ,

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

48 Соломон ЭЗЭНий өргөөнд байсан бүх эдлэлийг хийсэн билээ. Үүнд алтан тахилын ширээ ба Оршихуйн талх тавьдаг алтан ширээ,

Onani mutuwo Koperani




1Хаад 7:48
22 Mawu Ofanana  

Харин ЭЗЭНий өргөөнд авчирсан мөнгөөр ЭЗЭНий өргөөнд зориулаад мөнгөн аяга, чимхүүр, хул, бүрээ болон алт мөнгөн аливаа сав суулгануудыг хийсэнгүй.


ЭЗЭНий айлдсан ёсоор Небухаднезар тэндээс ЭЗЭНий өргөө болон хааны өргөөний бүх эрдэнэсийг авч яван, ЭЗЭНий сүм дотор Израилийн хаан Соломоны бүтээсэн бүх алтан савнуудыг хэсэглэн цавчжээ.


Бойпрууд ба угаалгын савнууд зэрэг алт, мөнгөн эд зүйл бүхнийг ахлах хамгаалагч авч явжээ.


Соломон бас Бурханы өргөөнд зориулсан бүх юмсыг хийсэн билээ. Тухайлбал тахилын алтан ширээ, тавиг талхны ширээнүүд,


Тэрээр арван ширээ хийгээд тэднийгээ сүм дотор, тавыг нь баруун талд, тавыг нь зүүн талд байрлуулж мөн дэрвэгэр амсартай зуун алтан аяга хийжээ.


Мөнгөний уурхай болон алтыг цэвэршүүлдэг газар зайлшгүй байдаг.


ширээ ба үүний бүх хэрэгсэл, тавиг талх,


алтан тахилын ширээ, тослох тос, анхилуун утлага болон асрын үүдний дэлгэц,


Дараа нь тэрээр уулзалтын майхан дотор хөшигний өмнө алтан тахилын ширээг байрлуулав.


Дааман хаалганы үүдний танхимд хоёр талд нь шатаалт тахил, нүглийн тахил, ялын тахилыг дээр нь нядлах хоёр ширээ байв.


Шатаалт тахилд цавчмал чулуун дөрвөн ширээ байсан бөгөөд урт нь нэг тохой хагас, өргөн нь нэг тохой хагас, өндөр нь нэг тохой байв. Дээр нь тэд шатаалт тахил ба тахилыг нядлахад хэрэглэдэг зэвсгийг тавьдаг аж.


Тахилын ширээ нь модон агаад өндөр нь гурван тохой, урт өргөн нь хоёр тохой байв. Түүний булангууд, суурь ба хажуу талууд нь ч мод ажээ. Тэрээр надад —Энэ бол ЭЗЭНий өмнө буй ширээ мөн гэж өгүүлэв.


«Тэд үүргийг минь биелүүлэхийн тулд Надад үйлчлэн ариун газарт минь орж, ширээнд минь ойртох болой.


“Гэвч та нар «ЭЗЭНий ширээ нь бузарлагдсан. Түүний үр жимс, хоол хүнснийх нь хувьд гэвэл тэр нь үл хүндлэгдсэн» гэж хэлснээрээ та нар үүнийг бузарлаж байна.


Бурханы өргөөнд Давид орж, зөвхөн тахилч нараас өөр хэн ч идэж үл болох тавиг талхыг тэр ч мөн нөхөд нь ч идсэн шүү дээ.


Та нар Эзэний аяганаас болон чөтгөрүүдийн аяганаас зэрэг ууж чадахгүй. Та нар Эзэний ширээнийхийг болон чөтгөрүүдийн ширээнийхийг зэрэг хуваалцаж чадахгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa