Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Хаад 7:26 - Ариун Библи 2013

26 Тэнгисийн зузаан нь алганы эн шиг бөгөөд амсар нь аяганы амсар мэт хэлбэртэй буюу сараана цэцгийн дэлбээ адил болой. Багтаамж нь хоёр мянган бат байв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

26 Тэнгис нь алганы эн шиг зузаан, амсар нь аяганы амсар шиг хэлбэртэй буюу сараана цэцгийн дэлбээ шиг байв. Багтаамж нь хоёр мянган бат байв.

Onani mutuwo Koperani




1Хаад 7:26
12 Mawu Ofanana  

Өргөөг хулуу болон цоморлигоо нээсэн цэцгэн сийлбэр бүхий хуш модоор доторложээ. Бүгд хуш мод учир чулуу нь огт харагдахааргүй болсон байв.


Тэрээр чидун модон хоёр хаалга хийж, дээр нь херубууд, далдуу мод, цоморлигоо дэлгэсэн цэцгүүдийг сийлж, алтаар бүрсэн бөгөөд херубууд, далдуу моднууд дээр алт түрхжээ.


Тэрээр херубууд, далдуу мод, цоморлигоо дэлгэсэн цэцгүүдийг сийлж, дээгүүр нь сийлээсээ дагуулан алтаджээ.


Баганын орой дахь дог нь дөрвөн тохой өндөр бөгөөд сараана цэцгэн дүрстэй байв.


Тэнгисийг арван хоёр үхэр дээр байрлуулсан байв. Тэдгээрийн гурав нь хойт зүг, гурав нь баруун зүг, гурав нь өмнө зүг, нөгөө гурав нь зүүн зүг харсан байжээ. Тэнгис тэдний дээр тогтож бүх үхэр хондлойгоо дотогш чиглүүлжээ.


Дараа нь тэрээр хүрлээр арван тавиур хийжээ. Тавиур тусбүр дөрвөн тохой урт, дөрвөн тохой өргөн, гурван тохой өндөр байлаа.


Хирам тавиур бүрд нэг буюу нийт арван савыг хүрлээр хийсэн бөгөөд сав тусбүр дөчин бат усны багтаамжтай байв. Сав бүр дөрвөн тохой хэмжээтэй байв.


Тэнгисийн зузаан нь алганы эн шиг бөгөөд амсар нь аяганы амсар мэт хэлбэртэй буюу сараана цэцгийн дэлбээ адил болой. Багтаамж нь гурван мянган бат байв.


Ширээг тойруулаад алганы энгээр хөвөө хийж, хөвөөг нь тойруулан алтаар эмж.


Баганануудын хувьд, баганын өндөр нь арван найман тохой бөгөөд тойрог нь арван хоёр тохой, зузаан нь дөрвөн хуруу, хөндий байв.


Бат нь омерын аравны нэг, ефа нь омерын аравны нэгийг багтаахаар ефа, бат хоёр адил хэмжээт байх ёстой. Тэдгээрийн хэмжээ нь омерын дагуу байх ёстой.


тосны хувь ногдол нь (буюу нэг бат тос) кор бүрээс аравны нэгэн бат. (Кор нь арван бат эсвэл нэг омер. Учир нь арван бат нь омертой тэнцүү)


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa