37 Дөрөв дэх жилийн Зив сард ЭЗЭНий өргөөний суурийг тавьсан билээ.
Израилийн хөвгүүд Египет нутгаас гарснаас хойш дөрвөн зуун ная дахь жилд, Израильд Соломоны хаанчлал тогтсоны дөрөв дэх жилийн Зив сар буюу хоёрдугаар сард Соломон, ЭЗЭНий өргөөг барьж эхэлжээ.
Ингээд арван нэг дэх жилийн Бул сар буюу наймдугаар сард бүхий л хэсгүүд хийгдэж, өргөө бүх загвараараа баригдаж дуусав. Тэрээр үүнийг долоон жил барьжээ.
ЭЗЭНий өргөө, хааны өргөө болон хийе хэмээн санасан бүхнээ Соломон босгон барьж гүйцээсэнд,
Соломон, ЭЗЭНий өргөө болон хааны өргөөний хоёр барилгыг барьсан хорин жилийн төгсгөлд
Соломон хаант засгийнхаа дөрөвдүгээр оны хоёрдугаар сарын хоёронд барьж эхэлжээ.
Ийнхүү ЭЗЭНий өргөөний суурийг тавьсан өдрөөс барилгын ажил дуустал Соломоны бүх ажил явагдсаар байв. ЭЗЭНий өргөө бэлэн болов.