36 Тэрээр дотоод хашааг гурван үе зассан чулуу болон нэг үе хушин дүнзээр хийжээ.
36 Тэрээр дотоод хашааг гурван үе зассан чулуу болон нэг үе хуш модон дүнзээр хийжээ.
Тэрээр херубууд, далдуу мод, цоморлигоо дэлгэсэн цэцгүүдийг сийлж, дээгүүр нь сийлээсээ дагуулан алтаджээ.
ЭЗЭНий өргөөний дотоод хашаа мөн өргөөний үүдний танхимын адилаар гаднах том хашаа эргэн тойрондоо гурван эгнээ зассан чулуу, нэг эгнээ хушин дүнзээр хүрээлэгджээ.
Тэгээд тэр тахилчдын хашаа, их хашаа зэргийг мөн хашааны хаалгуудыг хийж, тэдгээрийг хүрлээр бүрэв.
Тэгээд Соломон, ЭЗЭНий өргөөний өмнөх хашааны төвийг ариусгав. Учир нь тэрээр шатаалт тахил, эвийн тахилын өөхийг тэнд өргөсөн бөгөөд Соломоны хийсэн хүрэл тахилын ширээ нь шатаалт тахил, идээн өргөл болон өөхийг багтаахааргүй байсан юм.
дөрвөлжин чулуугаар гурван давхар, дүнзээр нэг давхар өрж баригтун! Зардлыг нь хааны өргөөнөөс төлөгтүн!
Тэгэхэд Барух, ЭЗЭНий өргөөний Шинэ хаалганы үүдэн дээр, дээд хашаанд, гүүш Шафаны хүү Гемариагийн танхимд буюу ЭЗЭНий өргөөнөө Иеремиагийн үгсийг номоос бүх хүнд уншиж өгөв.
Дараа нь тэр намайг өмнөд дааман хаалгаар дотоод хүрээнд авчрав. Тэрээр өмнөд дааман хаалгыг мөнхүү адил хэмжүүрээр хэмжив.
Сүмийн гаднах талбайг орхи. Түүнийг бүү хэмж. Яагаад гэвэл түүнийг үндэстнүүдэд өгсөн юм. Ариун хот дөчин хоёр сарын турш талхлагдах болно.