23 Мөн дотоод ариун танхимд тэрээр чидун модоор арван тохой өндөр хос херуб бүтээжээ.
23 Мөн дотоод ариун газарт тэрээр чидун модоор арван тохой өндөр хос херубууд бүтээжээ.
Тэгээд Бурхан тэр хүнийг хөөж гаргаад, амийн мод өөд хөтлөх замыг хамгаалуулахаар Еден цэцэрлэгийн зүүн талд херубууд болон зүг бүрд эргэлддэг галт илдийг байрлуулан тавьжээ.
Нэг херубын нэг далавч нь таван тохой, нөгөө далавч нь бас таван тохой буюу нэг талын далавчны үзүүрээс нөгөө талын далавчны үзүүр хүртэл арван тохой байв.
Дотоод ариун танхимын үүдэнд тэрээр чидун модоор хаалганууд, холбоосууд болон таван талт хүрээг хийв.
Тэрээр чидун модон хоёр хаалга хийж, дээр нь херубууд, далдуу мод, цоморлигоо дэлгэсэн цэцгүүдийг сийлж, алтаар бүрсэн бөгөөд херубууд, далдуу моднууд дээр алт түрхжээ.
Херуб хөлөглөн нисэв. Салхин жигүүр дээгүүр элин халив.
Иосефыг хонин сүрэг мэт удирддаг Израилийн хоньчин оо, чих тавиач. Херубуудын дээр залрагч аа, гэрэлтээч.
“Херубуудын дээр залрагч Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН, Та дэлхий дээрх бүх хаанчлалын ганц Бурхан мөн. Та тэнгэр, газрыг бүтээсэн.
Хаалга тусбүр нь хоёр эвхмэл хавтастай байв. Нэг хаалганд хоёр хавтас, нөгөө хаалганд ч хоёр хавтас байв.
Тэд бүгдээрээ авралыг өвлөгчдийн төлөөх үйлчлэлд илгээгдсэн үйлчлэгч сүнснүүд биш үү?
Тэнгэрээс илгээгдсэн Ариун Сүнсээр та нарт сайнмэдээг номлосон хүмүүсээр дамжуулан эдүгээ та нарт тунхаглагдсан эдгээр зүйлийн тухайд эш үзүүлэгчид өөрсдөдөө бус, харин та нарт үйлчилж байсан болох нь өөрсдөд нь илчлэгдсэн юм. Тэнгэрэлчүүд ч үүнийг харахыг хүсдэг.