14 Соломон өргөөг барьж дуусгалаа.
Ингээд арван нэг дэх жилийн Бул сар буюу наймдугаар сард бүхий л хэсгүүд хийгдэж, өргөө бүх загвараараа баригдаж дуусав. Тэрээр үүнийг долоон жил барьжээ.
Тэрээр өргөөг барьж дуусаад, хушин банз дүнзээр бүрэв.
Ингээд ЭЗЭНий өргөөнд зориулан Соломон хааны гүйцэтгэсэн бүх ажил дуусав. Эцэг Давидынхаа өргөсөн алт, мөнгө болон сав суулгуудыг Соломон авчирч, тэдгээрийг ЭЗЭНий өргөөний эрдэнэсийн санд тавилаа.
Соломон ЭЗЭНд зориулан зассан тахилын ширээнд жилд гурван удаа шатаалт тахил, эвийн тахил тахиж бас ЭЗЭНий өмнө байрлах уг ширээн дээр утлага өргөдөг байлаа. Ингээд тэр өргөөг дуусгалаа.
Тэгээд асар болон тахилын ширээг бүхэлд нь тойруулан тэрээр хашаа босгож, хашааны хаалганд хөшиг өлгөв. Ингээд Мосе ажилаа дуусгалаа.