13 Би Израилийн хөвгүүдийн дунд оршиж, Өөрийн ард түмэн болсон Израилийг орхихгүй гэв.
Гэхдээ Бурхан үнэхээр газар дээр оршино гэж үү! Харагтун, тэнгэр болон тэнгэрсийн тэнгэр ч Таныг багтааж чадахгүй билээ. Тэгвэл Миний барьсан энэ өргөө хичнээн ч өчүүхэн юм бэ!
Тэгээд Давид өөрийн хүү Соломонд —Тууштай бөгөөд зоригтой байж, үйлдэгтүн. Миний Бурхан, ЭЗЭН Бурхан чамтай хамт байгаа тул бүү ай, бүү шантар. ЭЗЭНий өргөөний үйлчлэлд зориулсан бүх ажил дуусах хүртэл Тэр чамайг орхихгүй, чамайг хөсөр хаяхгүй.
Миний хүү Соломон оо, эцгийнхээ Бурханыг таньж мэдэн, хоёргүй сэтгэл, хүслэнт зүрхээр Түүнд үйлчлэгтүн. Учир нь ЭЗЭН зүрх бүрийг шалгаж, бодол санаа бүхнийг мэддэг юм. Хэрэв чи Түүнийг хайвал, Тэр чамд олдоно. Харин чи Түүнийг орхих аваас, Тэр чамайг мөнхөд үл хэрэгсэнэ.
Та өндөрт гарч, олзолсон олзлолоо дагуулжээ. Та хүмүүсийн дунд өглөг авсан, Тэрслэгчдээс ч авсан нь ЭЗЭН Бурхан тэнд оршин суухын тулд юм.
Би тэдний дунд оршихын тулд Надад тэд ариун газрыг бариг.
Би Израилийн хөвгүүдийн дунд оршиж, тэдний Бурхан болно.
Ариун хэмээх нэртэй, мөнх амьдрагч, Өндөрт өргөмжлөгдсөн Нэгэн ийн айлдав. “Сүнсэндээ дарууг нь сэргээхийн тулд, Зүрхнээсээ гэмшсэнийг нь сэргээхийн тулд Сүнсэндээ даруутай нь, гэмшсэн нэгэнтэй нь Би өндөрт, ариун газарт оршдог.
Би та нарын дунд орших газраа барьж, Миний сэтгэл та нарыг үл жигшинэ.
Бурханы сүм ба шүтээнүүдийн хооронд ямар зөвшилцөл байх билээ? Учир нь бид амьд Бурханы сүм мөн. Бурхан айлдахдаа “«Би тэдний дотор оршино, Би тэдний дунд алхана. Би тэдний Бурхан болно. Тэд Миний ард түмэн болно.
Тууштай бөгөөд зоригтой бай! Чамтай хамт явдаг Нэгэн бол Бурхан ЭЗЭН чинь юм. Тэр чамайг орхихгүй мөн чамайг хаяхгүй учраас тэднээс бүү айж эмээ, бүү балмагдан цоч!
Чиний өмнө тэргүүлэн явагч Нэгэн бол ЭЗЭН юм. Тэр өөрөө чамтай хамт байх бөгөөд чамайг орхихгүй, чамайг хаяхгүй. Бүү ай, бүү зүрхшээ! гэлээ.
Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж, амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь Тэр Өөрөө “Би чамайг хэзээ ч орхихгүй мөн чамайг хаяхгүй” гэж айлдсан.
Амьдралын чинь бүх өдрүүдэд хэн ч чиний эсрэг зогсож чадахгүй. Би Мосетэй хамт байсныхаа адил чамтай мөн хамт байх болно. Би чамайг орхихгүй мөн чамайг түлхэж хаяхгүй.
Сэнтийнээс гарах чанга дууг би сонсов. —Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглах болно. Тэд Түүний ард түмэн болж, Бурхан Өөрөө тэдний дунд байж [Бурхан нь болно].
Учир нь ЭЗЭН аугаа нэрийнхээ төлөө Өөрийн ард түмнийг хөсөр хаяхгүй. Учир нь ЭЗЭН та нарыг Өөрийнхөө ард түмэн болгохыг таалав.