Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Хаад 4:24 - Ариун Библи 2013

24 Соломон, голын наад талд орших бүхнийг буюу Тифсагаас Газ хүртэлх, голын баруун талын бүх хааныг захирах эрх мэдэлтэй байв. Түүний харьяа эргэн тойронд амар амгалан байв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

24 Учир нь Соломон Евфратаас баруун тийш орших бүхнийг буюу Тифсагаас Газ хүртэлх, Евфрат голын баруун талын бүх хааныг захирах эрх мэдэлтэй байв. Түүний эргэн тойронд амар амгалан байв.

Onani mutuwo Koperani




1Хаад 4:24
15 Mawu Ofanana  

Канааны хил хязгаар Сидоноос эхлээд, Герарыг дайран Газ хүртэл бас Содом, Гоморра, Адма, Зебойимыг өнгөрч, Лаша хүртэл үргэлжилж байжээ.


Ефрат мөрнөөс авахуулан Филистийн нутаг хүртэл мөн Египет улсын хил хүртэлх бүхий л хаанчлалуудыг Соломон захирч, тэдгээр нь Соломоны амьдралын бүх өдрүүдэд түүнд алба гувчуур барин үйлчилдэг байлаа.


арван бордсон шар, бэлчээрийн хорин үхэр мөн буга, гөрөөс, согоо, таргалуулсан шувуу зэргээс гадна зуун хонь байлаа.


Харин одоо миний Бурхан ЭЗЭН эргэн тойрныг минь амарлиулж, дайсан ч, гай зовлон ч үгүй боллоо.


Харагтун, чамд хүү төрөх бөгөөд тэрээр амар тайвны хүн байх болно. Би түүнийг эргэн тойрны бүх дайснуудаас нь энх тунх байлгах болно. Түүний нэрийг Соломон гэх бөгөөд түүний амьдралын өдрүүдэд Би Израилийг амар тайван, энх тунх байлгана.


Евфрат мөрнөөс филистчүүдийн нутаг хүртэл мөн Египетийн хил хүртэлх бүх хааныг Соломон захирдаг байв.


Бүх хаад түүнд мэхийж, Бүх үндэстэн түүнд зарагдах болтугай!


Уулс ба толгод ч зөвт байдлаар Ард түмэнд амар тайвныг авчраг.


Давидын сэнтий дээр Түүний хаанчлал дээгүүр засаглал хийгээд амар тайван нь тэлэхүйд эцэс үгүй. Шударга ёс, үнэн зөвөөр үүнийг өдгөөгөөс өнө мөнхөд тогтоон тулна. Түг түмдийн ЭЗЭНий зүтгэл үүнийг гүйцэлдүүлэх болно.


Фараон Газыг эзлэхээс өмнө филистчүүдийн талаар эш үзүүлэгч Иеремиад ЭЗЭНээс үг иржээ.


—Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай, Доор газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай гэцгээв.


Газ, Ашкелон, Екроныг тус тусынх нь харьяа нутгуудтай хамт Иуда эзлэн авлаа.


Самсон Газ уруу явав. Тэр тэнд нэгэн янхан эмийг хараад, түүн дээр оров.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa