Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Хаад 4:20 - Ариун Библи 2013

20 Иуда болон израильчууд далайн эргийн тоо томшгүй элс шиг олон байсан бөгөөд тэд идэж ууж, баярлан цэнгэлдэж байлаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

20 Иуда болон Израиль далайн эргийн тоо томшгүй элс шиг олон байсан бөгөөд тэд идэж ууж баярлан цэнгэлдэж байлаа.

Onani mutuwo Koperani




1Хаад 4:20
20 Mawu Ofanana  

Би бас чиний үр удмыг газрын тоос мэт болгоно. Хэрэв хүн газрын тоос шороог тоолж чаддаг бол чиний үр удмыг ч тоолог.


түүнийг гадагш гаргаж —Чи тэнгэр өөд хар, оддыг тоолж чадваас тоол гэв. Тэгээд тэрээр түүнд —Үр удам чинь ийм олон болно гэж айлдав.


Би үнэхээр чамайг ерөөж, үр удмыг чинь тэнгэрийн одод, далайн эргийн элс мэт асар олон болгоно. Үр удам чинь дайснуудынхаа үүд хаалгыг эзэгнэх болно.


Та “Би чамд хайр ерөөлөө хүртээж, үр удмыг чинь далайн тоо томшгүй элс мэт олон болгож өгнө” гэж хэлсэн билээ гэв.


Таны зарц би тоолж бүртгэж чадахааргүй тоо томшгүй, Таны сонгосон агуу их ард түмний дунд байна.


Бурхан Соломонд мэргэн ухаан, үлэмж их хэрсүү чанар ба гүнзгий зүрхний ухаарлыг далайн эргийн элс мэт арвин ихээр өгчээ.


Миний зарц нар Ливанаас тэнгис уруу буулган авчирч, би тэдгээрийг сал болгон таны товлосон газар уруу тэнгисээр хөвүүлэн тэнд салаа задлах ба та татаж авагтун. Харин та миний гэрийнхэнд талх хүнс нийлүүлэн өгч, миний хүслийг биелүүлнэ үү гэсэн хариу ирүүлэв.


Хезекиаг бүү сонс. Учир нь Ассирийн хаан ингэж хэлж байна. «Надтай энхийн гэрээ байгуулж, над уруу гарч ирэгтүн. Тэгвэл танай хүн нэгбүр өөрийн усан үзэм, инжрийн модны жимсийг идэж, өөрийн нөөцлүүрийн уснаас ууцгаана.


Тэдний ахан дүүс нь тэдэнд бэлтгэн өгсөн тул тэд идэж уусаар Давидтай хамт гурав хоног тэнд байв.


Харагтун, чамд хүү төрөх бөгөөд тэрээр амар тайвны хүн байх болно. Би түүнийг эргэн тойрны бүх дайснуудаас нь энх тунх байлгах болно. Түүний нэрийг Соломон гэх бөгөөд түүний амьдралын өдрүүдэд Би Израилийг амар тайван, энх тунх байлгана.


Дөнгөж үүнийг хэлж байтал өөр нэгэн ирж —Таны хөвгүүд, охид том ахынхаа гэрт идэцгээн дарс ууцгааж байтал,


Түмэн олон болбоос хааны сүр хүч Албатгүй ноён мөхөлд.


Идэж, ууж, зүтгэлийнхээ сайныг олж харахаас илүү зүйл хүмүүнд үгүй. Миний харснаар энэ нь мөн л Бурханы мутраас ирэх ажээ.


Харин харагтун, зугаа цэнгэл, баяр хөөр болж, Үхэр нядалж, хонь алж, Мах идэж, дарс ууж байна. “Маргааш бид үхэх юм чинь идэж, ууцгаая!” гэцгээж байна.


Хүн бүр усан үзмийн ба инжрийн модныхоо дор сууна. Хэн ч тэднийг үл айлгана. Учир нь түг түмдийн ЭЗЭНий ам айлдав.


Тэр өдөрт танай хүн нэгбүр хөршөө өөрийн усан үзмийн мод, инжрийн модны доор суулгахаар урих болно” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна.


Түг түмдийн ЭЗЭН тэднийг хамгаална. Тэд цөлмөн, дүүгүүрийн чулуун дээр дэвсэлнэ. Тэд ууцгааж, дарс мэт шуугих болно. Тэд тахилын тогоо мэт дүүргэгдэж, Тахилын ширээний өнцгүүд мэт норно.


Өдөр бүр тэд нэг сэтгэлээр сүмд цуглаж, талхаа айлуудад хувааж, талархал хийгээд өгөөмөр зүрхээр хооллоцгоон,


Тэр Давидыг аваачихад, харагтун, амалекчууд газраар нэг тархаж, филистчүүдийн болон Иудагийн газраас олзлон авсан асар их зүйлсээс болж идэж уун бүжиглэлдэж байлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa