Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Хаад 22:5 - Ариун Библи 2013

5 Тэгээд Иехошафат, Израилийн хаанд —Өнөөдөр ЭЗЭНий үгийг асууж өгөөч гэж хэлэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

5 Үүнээс гадна, Иехошафат Израилийн хаанд —Эхлээд ЭЗЭНий үгийг мэдэхийн тулд асууж өгөөч гэж хэлэв.

Onani mutuwo Koperani




1Хаад 22:5
22 Mawu Ofanana  

Тэрээр Иехошафатад хандан —Рамот-гилеадад байлдахаар чи надтай хамт явах уу? гэхэд Иехошафат, Израилийн хаанд —Би бол чи, миний хүмүүс чиний хүмүүс, миний морьд чиний морьд билээ гэв.


Тэгэхэд Израилийн хаан дөрвөн зуугаад эш үзүүлэгчийг цуглуулаад, тэднээс —Би Рамот-гилеадын эсрэг байлдахаар мордох уу эсвэл түдгэлзэх үү? гэж асуусанд тэд —Явагтун! Учир нь Эзэн тэр хотыг хааны гарт өгнө гэж хариулцгаав.


Харин ЭЗЭНий тэнгэрэлч, тишбе хүн Елиад —Бос. Самарийн хааны элч нартай уулзахаар явж, тэдэнд “Израильд Бурхан байдаггүй болоод та нар Екроны бурхан Баал-зебубаас асуух гэж байна уу?” гэж хэл.


Харин Иехошафат —ЭЗЭНээс асууж болохоор ЭЗЭНий эш үзүүлэгч энд алга уу? Түүгээр дамжуулан бид асуухсан гэв. Израилийн хааны зарц нарын нэг нь хариулж —Шафатын хүү Елиша энд байна. Тэр Елиагийн гар дээр ус асгадаг байсан гэв.


Ийнхүү Саул итгэмжгүйнхээ улмаас үхсэн бөгөөд тэрээр ЭЗЭНий үгийг сахилгүй ЭЗЭНд үнэнч бус байж, үзмэрчийн зөвлөгөөг гуйн санаа бодлыг нь асуусан бөгөөд


“Вавилоны хаан Небухаднезар бидний эсрэг дайтаж байгаа тул бидний өмнөөс ЭЗЭНээс асууж өгөөч! ЭЗЭН бидэнд гайхамшигт үйлсийнхээ ёсоор хандаж магадгүй. Тэгвэл дайсан биднээс ухарч магад” гэв.


Хүний хүү, энэ хүмүүс зүрхэндээ шүтээнүүдээ залснаар хилэнцийнхээ бүдрэх чулууг нүүрнийхээ яг өмнө тавьсан атал Би ер нь тэднээр асуугдах ёстой гэж үү?


ЭЗЭНий өмнө Уримийн шүүлтээр асуух тахилч Елеазарын өмнө тэр зогсоно. Тэр болон түүнтэй хамт Израилийн хөвгүүд буюу хотол түмэн бүхэлдээ түүний тушаалаар гарч, түүний тушаалаар орох болно гэлээ.


Тэгтэл удирдагчид тэдний хүнснээс хэсэглэн амссан бөгөөд ЭЗЭНий зөвлөгөөг асуусангүй.


Иошуаг нас барсны дараа Израилийн хөвгүүд ЭЗЭНээс —Канаанчуудын эсрэг довтолж, тэдэнтэй тулалдахад хэн бидний тэргүүнд явах вэ? гэж асуусанд


Израилийн хөвгүүд босон, Бетелд очиж Бурханаас асуув. —Израилийн хөвгүүд Бениамины хөвгүүдийн эсрэг тулалдахад бидний хэн нь түрүүнд явах вэ? гэсэнд —Иуда түрүүнд гэж ЭЗЭН айлдав.


Израилийн хөвгүүд өгсөж очоод, ЭЗЭНий өмнө үдэш болтол уйлалдав. Тэд ЭЗЭНээс —Миний дүү Бениамины хөвгүүдтэй тэмцэлдэхээр би дахин давших уу гэж асуув. ЭЗЭН —Түүний эсрэг хөдөл хэмээн айлдлаа.


Тэгээд Израиль Гибеаг тойруулан отогчдыг тавив.


Саул Ахиад —Бурханы авдрыг энд авчрагтун гэв. Тэр үед Бурханы авдар Израилийн хөвгүүдтэй байв.


Тэгээд Давид, ЭЗЭНээс лавлан —Би очиж эдгээр филистчүүд уруу довтлох уу? гэж асуухад ЭЗЭН, Давидад —Явагтун, филистчүүд уруу довтолж, Кеилаг аврагтун гэж айлдав.


Тэгэхэд Давид дахин ЭЗЭНээс асуув. ЭЗЭН түүнд хариу болгож —Босож, Кеила уруу явагтун. Учир нь Би филистчүүдийг чиний гарт өгнө гэж айлдав.


Давид, ЭЗЭНээс лавлан —Эдгээр дээрэмчдийн бүлгийг би мөрдөх үү? Би тэднийг хөөж гүйцэх үү? гэж асуухад ЭЗЭН түүнд —Мөрдөгтүн, чи тэднийг хөөж гүйцэх нь ч баттай, бүхнийг аврах нь ч лавтай гэж хариулав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa