Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Хаад 22:48 - Ариун Библи 2013

48 Иехошафат Офироос алт авчруулахаар Таршишийн усан онгоцнуудыг босгосон боловч тэдгээр нь Езион-геберт сүйрсэн учир явж чадсангүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

48 Иехошафат Офироос алт авчруулахаар Таршишийн усан онгоцнуудыг босгосон боловч тэдгээр нь Езион-деберт сүйрсэн учир явж чадсангүй.

Onani mutuwo Koperani




1Хаад 22:48
18 Mawu Ofanana  

Исаак, Есавд хариулан —Харагтун, би түүнийг чиний эзэн болгож, бүх ах дүүг чинь түүнд зарцаар өгч бас үр тариа, дарсаар түүнийг хангасан учир хүү минь, би чамайг одоо яах билээ гэв.


Тэрээр Едомд цэргийн ангиудыг байрлуулав. Бүх Едомд цэргийн ангиуд байрлуулснаар едомчууд бүгд Давидын зарц болов. Тийнхүү ЭЗЭН явсан газар бүрд нь Давидад туслав.


Хаанд Хирамын хөлөг онгоцнуудын хамт Таршишийн хөлөг онгоцнууд далайд байдаг байв. Гурван жил тутамд нэг удаа Таршишийн хөлөг онгоцнууд алт, мөнгө, зааны яс, бич болон тогос авчирдаг байжээ.


Тэгэхэд Ахабын хүү Ахазиа Иехошафатад —Миний зарц нарыг өөрийнхөө зарц нарын хамт хөлөг онгоцоороо явуулаач гэсэн боловч Иехошафат хүсээгүй юм.


Соломон хаан бас Едом нутагт Улаан тэнгисийн эргийн Елотын ойролцоо байдаг Езион-геберт хөлөг онгоцнуудыг хийв.


Тэд Офирт очоод, тэндээс дөрвөн зуун хорин талант алт авч Соломон хаанд авчирсан юм.


Ингээд Израилийн хаан нь Иудагийн хаан, Едомын хаантай хамт хөдлөв. Тэд долоо хоног аялан тойрсон бөгөөд тэнд цэрэгт болон тэдний араас яваа мал сүрэгт уух ус байсангүй.


Түүний өдрүүдэд Едом нь Иудагийн гар дороос босож, өөрсдөдөө хаан өргөмжилжээ.


Тэгээд тэрээр хүмүүстэй зөвлөлдөөд, ЭЗЭНд дуулж, ариун хувцас өмсөн Түүнийг магтах хүмүүсийг томилжээ. Тэд цэргүүдийн өмнө явж —ЭЗЭНий энэрэл хайр үүрд мөнх тул Түүнд талархал өргөе гэж дуулж байлаа.


Гэвч Бурханы хүн түүн дээр ирж —Өө, хаантан, Израилийн цэргийг өөртэйгөө хамт бүү явуулаач. Учир нь ЭЗЭН Израильтай буюу Ефраимын хөвгүүдийн хэнтэй нь ч хамт байдаггүй юм.


Учир нь хааны хөлөг онгоцнууд Хурамын зарц нарын хамт Таршиш уруу аялдаг байв. Гурван жил тутамд нэг удаа Таршишийн хөлөг онгоцнууд алт, мөнгө, зааны яс, бич, тогос авчирдаг байжээ.


Хаадын охид Таны Хатагтай нарын дунд бий. Баруун гар талд тань Офирын алт зүүсэн хатан зогсоно.


Дорнын салхиар Та Таршишийн усан онгоцнуудыг хэмхчсэн.


Таршишийн бүх усан онгоц, Бүх үзэсгэлэнт гар урлалын эсрэг байх юм.


Тэр чамайг алдаршуулсан учир Бурхан ЭЗЭНий чинь нэрд, Израилийн Ариун Нэгэнд Хөвгүүдийг чинь мөнгөтэй, алттай нь, Алс холоос авчрахын тулд Таршишийн усан онгоцнууд эхэнд нь Ийнхүү эргийн орнууд Намайг харуулдана.


Гэвч Иона ЭЗЭНий оршихуйгаас Таршиш уруу зугтахаар босжээ. Тэрээр Иоппад ирж, Таршиш уруу явж байсан хөлөг онгоцыг олоод, зардлаа төлж, ЭЗЭНий оршихуйгаас Таршиш уруу тэдний хамт явахаар суув.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa