44 Иехошафат мөн Израилийн хаантай эв найрамдлыг тогтоов.
Гурав дахь жил нь Иудагийн хаан Иехошафат, Израилийн хааныг зорьж ирэв.
Харин тэр өдрүүдийг хүртэл ЭЗЭНий нэрд зориулан босгосон өргөө байгаагүй тул ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөсөөр байлаа.
Соломон эцэг Давидынхаа тогтоолуудаар алхаж, ЭЗЭНд хайртай байсан хэдий ч мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил тахиж, утлага өргөдөг байжээ.
Израилийн хаан Ахабын хүү Иорамын тавдугаар онд Иехошафат Иудагийн хаан байсан ба Иудагийн хаан Иехошафатын хүү Иехорам хаан болжээ.
Тэрээр Ахабын гэрийн үйлдсэнтэй адил Израилийн хаадын замаар замнав. Учир нь Ахабын охин түүний эхнэр байжээ. Тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэв.
Үзмэрч Хананигийн хүү Иехү түүнийг угтахаар гарч ирээд, Иехошафат хаанд —Та гэм буруутнуудад туслан ЭЗЭНийг үзэн ядагчдыг хайрлана гэж үү? Үүнээс чинь болоод ЭЗЭНээс ирэх уур хилэн өөр дээр чинь буув.
Та нарын хилэнц хийгээд эцэг өвгөдийн чинь хилэнцийг хамтад нь төлнө гэж ЭЗЭН айлдаж байна. “Тэд уулан дээр утлага уугиулж, Толгод дээр Намайг доромжлов. Тиймээс Би урьдын үйлсийг нь өвөрт нь хэмжин буцаана.”
Үл итгэгчидтэй буруу буулганд бүү ор. Зөвт байдал ба ёс бусын түншлэл гэж юу байх? Гэрэл ба харанхуйн нөхөрлөл гэж юу байх юм?