Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Хаад 22:17 - Ариун Библи 2013

17 Микаиа хариуд нь —Бүх Израиль хоньчингүй хоньд мэт Уулсын оройгоор тархан явахыг би харлаа. ЭЗЭН айлдахдаа “Тэдэнд эзэн байхгүй. Тэд бүгд өөр өөрсдийн гэртээ амар тайван харьцгааг” гэв гэж өчлөө.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

17 Микаиа хариуд нь —Бүх Израиль хоньчингүй хоньд мэт уулсын оройгоор тархан явахыг би харсан билээ. ЭЗЭН айлдахдаа “Тэдэнд эзэн байхгүй. Тэд бүгд өөр өөрсдийн гэр уруу амар тайван харьцгааг” гэв хэмээн өчлөө.

Onani mutuwo Koperani




1Хаад 22:17
21 Mawu Ofanana  

Хаан харин түүнд —ЭЗЭНий нэр дээр надад зөвхөн үнэнээс өөр юуг ч хэлэхгүй байхыг би чамаас хичнээн удаа гуйх юм бэ? гэв.


Хүн бүр хөөгдсөн гөрөөс, Эзэнгүй хонь лугаа адил Өөрийн хүмүүс тийш эргэж, Төрөлх нутаг уруугаа зугтана.


миний өмнө болон та нарын өмнө байсан эш үзүүлэгчид эрт цагаас олон нутгийн эсрэг, их хаанчлалуудын эсрэг, дайн, гай гамшиг болон тахлын тухай эш үзүүлж байсан.


Израиль бол арслангуудад хөөгдөж зайлуулагдсан, тарж бутарсан сүрэг юм. Түүнийг эхэлж залгисан нь Ассирийн хаан бөгөөд Вавилоны хаан Небухаднезар нь түүний ясыг хугалсан сүүлчийнх нь билээ.


Хүмүүс минь төөрсөн хонинууд болжээ. Тэдний хоньчид тэднийг төөрүүлсэн билээ. Тэд тэднийг уулсаас эргүүлсэн. Тэд уулсаас толгод уруу явж, Амрах газраа мартсан билээ.


Харагтун, умардаас салхи шуурга, үргэлжлэн цацарч гялбах галтай асар том үүл ирэхийг би харлаа. Түүнийг нь тойрон хурц гэрэл, галын голд нь улайссан төмөр мэт зүйл байв.


Өө, Ассирийн хаан аа. Чиний хоньчид унтаж, Язгууртнууд чинь хэвтэж байна. Чиний ард түмэн уулсаар тарсан агаад Тэднийг цуглуулан авчрах хэн ч алга.


Терафим ёс бусыг ярьж, Мэргэчид худлыг үзэн, хуурамч зүүднүүд хэлж, Дэмий хоосон тайвшруулах тул Хүмүүс хонь мэт төөрөн, Хоньчингүй учир зовно.


Илд ээ! Миний хоньчны эсрэг, Миний нөхөр болох хүний эсрэг сэрэгтүн гэж Түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна. “Хоньчинг цохигтун тэгвэл Хонин сүрэг тарж бутарна. Би Өөрийн мутрыг нялх хүүхдүүдийн эсрэг эргүүлнэ.


Тэрээр зүйр зөнгөө хэлжээ. —Беорын хүү Балаам, Нүд нь нээлттэй хүн тунхаглаж байна.


Бурханы үгсийг сонсдог, Төгс Хүчит Нэгэний үзэгдлийг үздэг, унадаг боловч нүд нь халхлагдаагүй хүн тунхаглаж байна.


ЭЗЭНий хотол түмэн хоньчингүй хонь мэт болохгүйн тулд тэр хүн тэдний өмнө гарч яван, тэдний өмнө орж ирэх бөгөөд тэднийг удирдан гаргаж мөн удирдан оруулах билээ гэв.


Хүмүүсийг хараад Тэр өрөвджээ. Учир нь тэд хоньчингүй хонь мэт хаягдан туйлдсан байлаа.


Эрэг дээр очоод Есүс үй олон хүн байхыг харж тэднийг өрөвдөв. Учир нь тэд хоньчингүй хонь мэт байв. Тэр тэдэнд олон зүйлийг зааж эхлэв.


(Урьд Израильд хэн нэгэн нь Бурханаас лавлан асуухаар очихдоо “Үзмэрчид очъё” гэдэг байжээ. Одоогийн эш үзүүлэгчийг урьд цагт үзмэрч гэдэг байв.)


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa