Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Хаад 22:16 - Ариун Библи 2013

16 Хаан харин түүнд —ЭЗЭНий нэр дээр надад зөвхөн үнэнээс өөр юуг ч хэлэхгүй байхыг би чамаас хичнээн удаа гуйх юм бэ? гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

16 Хаан түүнд —ЭЗЭНий нэр дээр надад зөвхөн үнэнээс өөр юуг ч хэлэхгүй байхыг би чамд хичнээн гуйх юм бэ? хэмээв.

Onani mutuwo Koperani




1Хаад 22:16
14 Mawu Ofanana  

Түүнийг хааны өмнө ирэхэд хаан, түүнээс —Микаиа, бид Рамот-гилеадыг довтлохоор хөдлөх үү эсвэл түдгэлзэх үү? гэж асуусанд Микаиа түүнд —Явж, ялагтун! ЭЗЭН тэр газрыг хааны гарт өгөх болно гэжээ.


Микаиа хариуд нь —Бүх Израиль хоньчингүй хоньд мэт Уулсын оройгоор тархан явахыг би харлаа. ЭЗЭН айлдахдаа “Тэдэнд эзэн байхгүй. Тэд бүгд өөр өөрсдийн гэртээ амар тайван харьцгааг” гэв гэж өчлөө.


Хаан харин түүнд —ЭЗЭНий нэр дээр надад зөвхөн үнэнээс өөр юуг ч хэлэхгүй байхыг би чамаас хичнээн удаа гуйх юм бэ? гэхэд нь


Зүүд зүүдэлсэн эш үзүүлэгч зүүдээ хэлэг. Харин Миний үгтэй нэгэн нь үгийг минь үнэнээр хэлэг. Сүрэл нь үр тариатай юугаараа адил вэ? гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Зедекиа хаан түүнийг гаргахаар хүн явуулав. Хаан өргөөндөө түүнээс нууцаар асууж —ЭЗЭНээс үг байна уу? гэхэд Иеремиа —Байна! гээд тэрээр —Чи Вавилоны хааны гарт тушаагдах болно! гэв.


Дараа нь Зедекиа хаан ЭЗЭНий өргөөн дэх гурав дахь үүд уруу эш үзүүлэгч Иеремиаг авчруулахаар илгээв. Хаан, Иеремиад —Би чамаас юм асуух гэж байна. Надаас юу ч битгий нуу гэж хэлэв.


Балаам —Харагтун, би одоо чам дээр ирчихээд байна. Би ямар нэг юм хэлж чадна гэж үү? Бурхан миний аманд хийх үгийг л би ярих болно гэж Балакт хэлэв.


Гэвч Есүс дуугүй байлаа. Тэгтэл тэргүүн тахилч Түүнд —Чамайг амьд Бурханаар тангараглуулж байна. Чи Бурханы Хүү, Христ мөн юм уу? Бидэнд хэлээч гэв.


Тэгээд чанга дуугаар хашхиран —Хамгийн Дээд Бурханы Хүү Есүс ээ, Та надад ямар хамаатай билээ? Би Бурханаар Танаас гуйя. Намайг бүү зовоогооч! гэлээ.


Гэвч мөн шившлэг хийдэг тэнүүлчин иудейчүүдийн зарим нь муу ёрын сүнстэй хүмүүст —Паулын тунхагладаг Есүсээр та нарыг би хөөж байна гэж Эзэн Есүсийн нэрийг ашиглахыг завджээ.


Тэр үед Иошуа тэдэнд тангараглан —Иерихо хотыг босгон барих хэн боловч ЭЗЭНий өмнө хараагдаг. Тэр ууган хүүгээ золиослон хотын суурийг тавьж, отгон хүүгээ золиослон хаалгыг нь босгох болно гэв.


Тэр өдөр Израилийн эрчүүд ихэд туйлдав. Учир нь Саул ард олноор андгайлуулан —Оройноос өмнө, намайг дайснаасаа өшөө авах хүртэл хоол идсэн аливаа хүн хараагдах болтугай! гэв. Тиймээс ард олноос хэн ч хоол амссангүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa