Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Хаад 22:15 - Ариун Библи 2013

15 Түүнийг хааны өмнө ирэхэд хаан, түүнээс —Микаиа, бид Рамот-гилеадыг довтлохоор хөдлөх үү эсвэл түдгэлзэх үү? гэж асуусанд Микаиа түүнд —Явж, ялагтун! ЭЗЭН тэр газрыг хааны гарт өгөх болно гэжээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

15 Түүнийг хааны өмнө ирэхэд, хаан түүнээс —Микаиа, бид Рамот-гилеадыг довтлохоор хөдлөх үү, эсвэл татгалзах уу? гэж асуусанд Микаиа түүнд —Явж, ялагтун. ЭЗЭН тэр газрыг хааны гарт өгөх болно гэжээ.

Onani mutuwo Koperani




1Хаад 22:15
11 Mawu Ofanana  

Үд дунд болоход Елиа тэднийг егөөдөн —Тэр чинь бурхан юм чинь чангаар дуудаач. Тэр чинь бясалгаж байгаа юм уу эсвэл завгүй байна уу эсвэл аянд гарчихсан юм уу, магадгүй унтаж байгаа бол тэр чинь сэрнэ дээ гэж хэлэв.


Бүх эш үзүүлэгчид —Рамот-гилеад уруу явж ялагтун. Учир нь ЭЗЭН тэр хотыг хааны гарт өгнө гэж эш үзүүлцгээж байлаа.


Хаан харин түүнд —ЭЗЭНий нэр дээр надад зөвхөн үнэнээс өөр юуг ч хэлэхгүй байхыг би чамаас хичнээн удаа гуйх юм бэ? гэв.


Рамот-гилеадад Бен-гебер бөгөөд Гилеадад байх Манассегийн хүү Иаирын нүүдлийн тосгод мөн Башанд байх зурвас нутаг, Аргоб буюу хүрэл хөндөлтэй, хана хэрэм бүхий жаран том хот түүнийх байлаа.


Елиша Израилийн хаанд —Би чамд ямар хамаатай юм бэ? Чи эцгийнхээ эш үзүүлэгчид болон эхийнхээ эш үзүүлэгчид уруу яв гэв. Израилийн хаан түүнд —Үгүй, учир нь ЭЗЭН энэ гурван хааныг Моабын гарт өгөхөөр дуудсан юм гэв.


Түүнийг хааны өмнө ирэхэд хаан түүнээс —Микаиа, бид Рамот-гилеадыг довтлохоор хөдлөх үү эсвэл би түдгэлзэх үү? гэж асуусанд Микаиа түүнд —Явж, ялагтун. Тэд таны гарт өгөгдөх болно гэжээ


Залуу минь, идэр насандаа баярлаж цэнгэ. Залуу насныхаа турш зүрхээ баясга. Өр зүрхнийхээ хүсэл, өөрийн нүдний харцыг дага. Гэхдээ энэ бүгдийнхээ төлөө Бурханаар шүүгдэх болно гэдгээ мэдтүгэй.


Зедекиа хаан түүнийг гаргахаар хүн явуулав. Хаан өргөөндөө түүнээс нууцаар асууж —ЭЗЭНээс үг байна уу? гэхэд Иеремиа —Байна! гээд тэрээр —Чи Вавилоны хааны гарт тушаагдах болно! гэв.


Тэд худал хуурмагийг үзэж, ЭЗЭН тэднийг илгээгээгүй байхад “ЭЗЭН тунхаглаж байна” гэж хэлж худал мэргэ төлгийг үйлдэж байна. Гэсэн ч тэд үгсийнхээ биелэлд найдаж байна.


Тэгээд Тэр шавь нар дээрээ ирж, —Та нар унтаж, амарсаар л байна уу? Харагтун, цаг нь айсуй. Хүний Хүү нүгэлтнүүдийн гарт тушаагдаж байна.


Явж, өөрсдийнхөө сонгосон бурхдад хашхир. Зовлон шаналангийн цагт чинь тэд та нарыг авраг” гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa