Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Хаад 22:11 - Ариун Библи 2013

11 Хенаанагийн хүү Зедекиа өөртөө төмөр эврүүд хийж —ЭЗЭН ийн айлдаж байна. Эдгээрээр та арамчуудыг устаж дуустал нь нэвт сүлбэх болно гэжээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

11 Хенаанагийн хүү Зедекиа өөртөө төмөр эврүүдийг хийж, —ЭЗЭН ийн айлдаж байна. “Эдгээрээр та арамейчуудыг устгаж дуустал нь нэвт сүлбэгтүн” хэмээв гэжээ.

Onani mutuwo Koperani




1Хаад 22:11
20 Mawu Ofanana  

Бүх эш үзүүлэгчид —Рамот-гилеад уруу явж ялагтун. Учир нь ЭЗЭН тэр хотыг хааны гарт өгнө гэж эш үзүүлцгээж байлаа.


Тэгэхэд Хенаанагийн хүү Зедекиа дөхөн ирж, Микаиагийн хацрыг алгадаад —ЭЗЭНий Сүнс чамтай ярих гээд хаагуур надаас явчихаа вэ? гэв.


Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарт эш үзүүлж байгаа Эш үзүүлэгчдийн үгсийг бүү сонс. Тэд та нарыг хоосон дэмий юманд удирдаж байна. Тэд ЭЗЭНий амнаас бус, Өөрсдийн төсөөлсөн үзэгдлийг ярьдаг.


Намайг басамжилдаг хүмүүст тэд «ЭЗЭН “Та нар амар амгалан байх болно” гэж айлдав» гэж хэлсээр байдаг. Зүрхнийхээ гөжүүдлэлийн дагуу явагч бүрд тэд «Та нар дээр гай гамшиг ирэхгүй» гэдэг.


Нэрийг минь барьж хуурамчаар эш үзүүлдэг эш үзүүлэгчид «Би зүүд зүүдэллээ, би зүүд зүүдэллээ!» гэхийг Би сонссон.


“Үзэгтүн, хэлээ ашиглан «ЭЗЭН тунхаглаж байна» гэж тунхагладаг эш үзүүлэгчдийн эсрэг Би байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


ЭЗЭН надад айлдахдаа — Өөртөө дөнгөнүүд болон буулгуудыг хийж, хүзүүндээ углаад,


Нэрээр минь та нарт хуурамчаар эш үзүүлж байгаа Колаиагийн хүү Ахаб болон Маасеиагийн хүү Зедекиагийн талаар Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би тэднийг Вавилоны хаан Небухаднезарын гарт тушаах бөгөөд тэрээр тэднийг та нарын нүдний өмнө алах болно.


Намайг харахад тэр хуц баруун, хойд, өмнө зүгт мөргөж байсан бөгөөд түүнийг дийлэх өөр араатан нэг ч үгүй мөн түүний хүчнээс аврах хэн ч байхгүй, харин тэр хүссэнээ хийж, өөрийгөө өргөмжлөв.


Тэргүүн нар хахууль аван шүүж, Тахилч нар нь хөлсөөр зааварчлан, Эш үзүүлэгчид нь мөнгөний төлөө мэргэлдэг. Гэсэн ч тэд ЭЗЭНд түшиглэн, “ЭЗЭН бидний дунд байхгүй гэж үү? Бидэн дээр гай буухгүй” гэж хэлдэг.


Тэр бидэн дээр орж ирснээ Паулын бүсийг авч хөл гараа хүлээд —Ариун Сүнс надад “Иерусалим дахь иудейчүүд энэ бүсний эзнийг ийн хүлээд харийнхны гарт тушаана” гэж айлдаж байна гэв.


Түүний сүр хүч нь ууган тугал шиг, Түүний эвэр нь зэрлэг үхрийн эвэр шиг бөгөөд Түүгээрээ ард түмнүүдийг газар дэлхийн хязгаар хүртэл түрнэ. Тэд Ефраимын түмтүүд, Манассегийн мянгатууд болой.


Ианн, Иамбре хоёр Мосег эсэргүүцсэн шиг, тэд ч үнэнийг эсэргүүцдэг, ялзарсан санаа бодолтой, хуурамч итгэлтэй хүмүүс юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa