Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Хаад 21:19 - Ариун Библи 2013

19 Чи түүнтэй ярихдаа “ЭЗЭН ийн айлдаж байна. «Чи алчихаад мөн эд хөрөнгийг нь авах нь уу?» ЭЗЭН бас «Наботын цусыг ноход долоож буй тэр газарт чиний цусыг ч бас ноход долоох болно» гэж айлдлаа” гэж хэлээрэй хэмээжээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

19 Чи түүнтэй ярихдаа “ЭЗЭН ийн айлдаж байна. «Чи алчихаад, мөн эд хөрөнгийг нь авах нь уу?»”. Чи бас түүнд “ЭЗЭН ийн айлдаж байна. «Наботын цусыг ноход долоож буй тэр газарт, чиний цусыг ч бас ноход долоох болно»” гэж хэлээрэй хэмээжээ.

Onani mutuwo Koperani




1Хаад 21:19
23 Mawu Ofanana  

Тэгтэл Тэр —Чамайг нүцгэн гэж хэн чамд хэлсэн бэ? Бүү ид гэж Миний чамд тушаасан тэр модны жимснээс чи идээ юү? гэсэнд


Бас ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би гэрийнхний чинь дотроос чиний эсрэг бузар хөнөөлийг гаргана. Би чиний нүдэн дээр эхнэрүүдийг чинь авч хөршид чинь өгнө. Тэр хүн гэгээн цагаан өдөр чиний эхнэрүүдтэй унтах болно.


Юунд чи ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэн Түүний үгийг үл тоомсорлов? Чи хит хүн Уриаг илдээр алсан бөгөөд эхнэрийг нь өөрийн эхнэр болгон авч, өөрийг нь Аммоны хөвгүүдийн илдээр алуулав.


Тэд Самарийн цөөрмийн дэргэд хааны тэргийг угаахад ноход түүний цусыг долоож байсан нь ЭЗЭНий хэлсэн үгийн дагуу болсон юм. Тэнд янхнууд усанд ордог байв.


Ахабын гэрийн тухайд ЭЗЭНий айлдсан Түүний үгнээс юу нь ч газарт унаагүй гэдгийг мэдэгтүн. Учир нь ЭЗЭН Өөрийн боол Елиагаар дамжуулан айлдсанаа гүйцэтгэсэн юм гэв.


Тэдэнд захидал ирэхэд тэд хааны хөвгүүд болох далан хүнийг барьж алаад, тэдний толгойнуудыг сагснуудад хийн, Иезреелд буй Иехү уруу илгээв.


Елиша өөрийн гэрт ахмадуудтай хамт сууж байв. Хаан өмнөөсөө хүн илгээжээ. Харин тэр элчийг өөр дээр нь ирэхээс өмнө Елиша ахмадуудад —Энэ алуурчны хүү миний толгойг авахуулахаар хэрхэн хүн илгээснийг та нар харж байна уу? Харагтун, элчийг ирэхэд хаалгаа хааж, түүний өмнө үүдээ дарж байгтун. Түүний ард эзнийх нь хөлийн чимээ байгаа бус уу? гэв.


Ингээд тэд Мордехаид бэлдсэн дүүжлүүрт нь Хаманыг дүүжлэн, хааны уур хилэн намжив.


Хэрэв би тэндэхийн үр жимсийг үнэгүйгээр идэж эзэмшигчдийнх нь амь насыг хорооход хүргэсэн бол,


Тэгснээр өөрийн чинь хөл Тэдний цусанд булхаж, Нохдын чинь хэл Дайснуудаас хувиа хүртэнэ.”


ЭЗЭН, намайг өршөөгөөч. Үзэн ядагчдаас болсон Зовлон зүдүүрийг минь хараач. Үхлийн үүд хаалганаас Намайг босгодог нь Та билээ.


ЭЗЭН Өөрийгөө мэдүүлж, шүүлтийг гүйцэлдүүлжээ. Гэм буруутан гарынхаа үйлээр урхидуулжээ. Хиггаион. Села


Тэгээд эш үзүүлэгч Иеремиа эдгээр бүх үгийг Иудагийн хаан Зедекиад Иерусалимд хэлсэн бөгөөд


Ноён ард түмнийг эзэмшлээс нь хөөн гаргаж, өвөөс нь авч болохгүй. Тэр хөвгүүддээ эзэмшлээсээ өв өгөх ёстой. Ингэснээр ард түмнээс минь хэн нь ч эзэмшлээсээ тараагдахгүй юм» хэмээгтүн гэв.


Цус урсган хот босгож, Ёс бусаар суурин байгуулагч нь хөөрхий еэ!


Гамшиг сүйрлийн савраас аврагдаж, Өндөрт үүрээ засахын тулд Ёс бусын олз ашгийг гэр орондоо хураагч нь хөөрхий еэ!


Та нар хэрхэн шүүнэ, түүнчлэн шүүгдэнэ. Өөрсдийнхөө хэмжсэн хэмжээсээр та нар хэмжигдэх болно.


Адони-безек —Гар хөлийнхөө эрхий хурууг тастуулсан далан хаан миний хоолны ширээн доороос шавхруу түүдэг байв. Хийсэн үйлийн минь дагуу Бурхан надад хариу өглөө гэв. Тэгээд тэд Адони-безекийг Иерусалимд авчирсанд тэр тэнд нас барлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa