Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Хаад 21:13 - Ариун Библи 2013

13 Тэгтэл үл бүтэх хоёр хүн орж ирж, түүний өмнө суув. Тэгээд өнөөх үл бүтэх этгээд нь Наботын эсрэг хүмүүсийн өмнө гэрчлэл хийж —Набот, Бурханыг бас хааныг хараасан юм гэв. Тэд Наботыг хотоос гадагш гарган түүн уруу чулуу шидлэн алжээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

13 Тэгтэл хоёр үл бүтэх хүн орж ирж, түүний өмнө суув. Тэгээд өнөөх үл бүтэх этгээд нь Наботын эсрэг хүмүүсийн өмнө гэрчлэл хийж, —Набот Бурхан ба хааныг хараасан юм гэв. Тэд Наботыг хотоос гадагш гарган түүн уруу чулуу шидлэн алжээ.

Onani mutuwo Koperani




1Хаад 21:13
38 Mawu Ofanana  

Ингээд тэд Иезебелд —Набот уруу чулуу шидэж, тэр үхсэн хэмээн хэл илгээжээ.


Елиша өөрийн гэрт ахмадуудтай хамт сууж байв. Хаан өмнөөсөө хүн илгээжээ. Харин тэр элчийг өөр дээр нь ирэхээс өмнө Елиша ахмадуудад —Энэ алуурчны хүү миний толгойг авахуулахаар хэрхэн хүн илгээснийг та нар харж байна уу? Харагтун, элчийг ирэхэд хаалгаа хааж, түүний өмнө үүдээ дарж байгтун. Түүний ард эзнийх нь хөлийн чимээ байгаа бус уу? гэв.


“Набот болон түүний хөвгүүдийн цусыг өчигдөр Би үнэхээр харлаа” гэж ЭЗЭН айлдаж “Би энэ эзэмшил дээр чамд эргүүлэн төлөх болно” гэсэн билээ. Тэгэхээр одоо ЭЗЭНий үгийн дагуу түүнийг авч, тэр эзэмшил дээр хаягтун гэв.


Тэгээд хүмүүс түүний эсрэг хуйвалдаж, хааны тушаалаар ЭЗЭНий өргөөний хашаан дотор түүн уруу үхтэл нь чулуу шидэв.


Та одоо мутраа сунган түүнд байгаа бүхэнд хүргэх аваас тэр яах л бол. Таны нүүр уруу лав хараах биз гэв.


Тэдний ээлжит найрын өдрүүд өндөрлөхөд Иов өглөө эртлэн босож, тэднийг дуудаж авчруулан ариусгаад, хүүхэд бүрийнхээ тоогоор шатаалт тахил өргөдөг байлаа. Учир нь Иов —Миний хөвгүүд нүгэл үйлдэж, сэтгэлдээ Бурханыг хараасан байж магадгүй гэдэг байж. Үүнийгээ Иов үргэлж үйлддэг байв.


Тэгэхэд эхнэр нь түүнд —Чи чин үнэнчээ хадгалсаар л байна уу? Бурханыг хараагаад, үх гэв.


Хэрэв би тэндэхийн үр жимсийг үнэгүйгээр идэж эзэмшигчдийнх нь амь насыг хорооход хүргэсэн бол,


Хүчирхийллийн амьсгал гаргагчид болон Худал гэрчлэгчид миний эсрэг боссон тул Намайг өстөнгүүдийн минь Шуналд бүү даатгаач.


Хэрцгий гэрч нар босон Эс мэдэх зүйлийг надаас байцаана.


Чи хөршийнхөө эсрэг худал хуурмаг гэрчлэл бүү хий.


Үл бүтэх гэрч Хууль шүүхийг доромжлох. Буруутын ам ёс бусыг залгих.


Хуурамч гэрч шийтгэлээс эс мултарна. Худалч хүн ч дутааж үл чадна.


Хуурамч гэрч шийтгэлгүй эс өнгөрөх. Худал хэлдэг хүн мөхөх.


Хөршийнхөө эсрэг худал мэдүүлэгч Хурц үзүүртэй сум, илд болон шийдэм мэт.


Гүжирддэг хуурамч гэрчлэгч болон Ах дүүст зөрчлийг тараагч нар ажээ.


Хааныг бүү зүх, бодолдоо ч тэр. Баян хүнийг бүү хараа, унтлагын өрөөндөө ч тэр. Учир нь тэнгэрийн шувууд тэдэнд үг зөөх нь бий бөгөөд жигүүртэн ч хэргийг задалж мэднэ.


Наран доор үйлдэгдэх дарлалыг бүгдийг нь дахин би харлаа. Үзэгтүн, дарлагдагсдын нулимсыг! Тэднийг тайтгаруулах хэн ч алга. Дарлагсдын талд хүч байхад, харин тэдэнд тайтгаруулагч алга байв.


Тэд газар сайгүй хэрэн тэнэж, дарамтлагдан өлсөж, өлсөхөөрөө уурлаж, дээш хараад, хаанаа болон Бурханаа хараана.


Тэгэхэд Бетелийн тахилч Амазиа, Израилийн хаан Иеробоамд үг илгээн —Израилийн гэрийн дунд Амос таны эсрэг хуйвалдсан. Бүх үгийг нь энэ газар тээж үл чадна.


Дараа нь шүүлтийг хийхээр Би та нарт ойртох болно. Би мэргэлдэг хүмүүс, садарлагчид, хуурамчаар тангараглагчид, хөлсний хүний хөлсийг луйвардан, бэлэвсэн эмэгтэй ба өнчин хүүхдийг дарлагчид, ирмэл хүнийг дарамталдаг хүмүүс болон Надаас эмээдэггүй хүмүүсийн эсрэг шуурхай гэрч байх болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Үзэгтүн, хуулийн багш нарын зарим нь —Бурханыг энэ доромжилж байна хэмээн боджээ.


Тэд Есүсийг буруутгаж эхлэн —Энэ хүн манай үндэстнийг төөрөгдүүлэн, Цезарьт татвар төлөхийг хорьж, Өөрийгөө Христ, Хаан гэж байхыг нь бид харсан гэсэнд


Үүний улмаас Пилат Түүнийг суллахыг оролджээ. Харин иудейчүүд —Та энэ Хүнийг суллавал Цезарийн анд нөхөр биш. Өөрийгөө хаан хэмээгч хүн бүхэн Цезарийн дайсан мөн гэж хашхиралдаж байв.


Энэ хүн дэлхий даяар бүх иудейчүүдийн дунд жинхэнэ тахал адил үймээнийг дэгдээгч бөгөөд Назарын бүлэглэлийн толгойлогч болохыг нь бид олж мэдсэн юм.


Тэгээд тэд “Тэр Мосе болон Бурханы эсрэг хараалын үгс ярьж байхыг нь бид сонссон” гэж хэлүүлэхээр хэдэн эрийг нууцаар турхирчээ.


Египет нутгаас, боолчлолын гэрээс чамайг гаргаж авсан ЭЗЭН Бурханаас чинь тэр чамайг урвуулахыг завдсан тул чи түүнийг чулуугаар шидэж алах ёстой.


хотынхон бүгдээрээ түүн уруу чулуу шидэн алах ёстой. Ийнхүү чи дундаасаа ёр мууг зайлуул. Тэгвэл бүх Израиль сонсоод, айж эмээнэ.


бүсгүйг эцгийнх нь гэрийн үүдэн дээр аваачиж, хотынхон нь түүн уруу чулуу шидэж ал. Учир нь тэр бүсгүй эцгийнхээ гэрт садарлан самуурч, Израильд шившигт хэрэг хийсэн. Чи дундаасаа ёрын мууг ийнхүү зайлуул.


та нар тэр хоёрыг хотын хаалганы гадна гаргаж, тэдэн уруу чулуу шидэж ал. Учир нь тэр бүсгүй хотын дотор байсан ч хашхираагүй. Тэр эр хөршийнхөө эхнэрийг хүчирхийлсэн. Чи дундаасаа ёрын мууг ингэж зайлуул.


Чи хөршийнхөө эсрэг худал хуурмаг гэрчлэл бүү хий.


Тэд чулуугаар шидүүлэн, соригдож, тас хөрөөдөгдөн, илдэнд хөнөөгдөж, хонь ямааны арьс нөмрөн явж, хоосон тарчиг байн, зовж, ад үзэгджээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa