8 Ахмадууд ба ард олон цөм, Ахабт —Түүнийг бүү сонс, түүнд бүү зөвшөөр гэлцэв.
8 Бүх ахмадуудад болон бүх хүмүүс Ахабт —Түүнийг бүү сонс, түүнд бүү зөвшөөр гэлцэв.
Израилийн хаан улсынхаа бүх ахмадуудыг дуудан —Тэрээр над уруу элч илгээн миний эхнэр хүүхэд алт мөнгийг өөрийнх нь гэхэд, би татгалзаагүй боловч одоо энэ хүн ямар хэцүү зүйл шаардаж буйг хараач!
Ахаб, Бен-хададын элч нарт —Хаан эзэнд минь “Зарцдаа илгээсэн таны анхны бүх шаардлагыг би зөвшөөрөх болно. Харин энэ удаагийн шаардлагыг би биелүүлж чадахгүй” гэж дамжуул гэв. Элч нар явцгааж, Бен-хададад үүнийг сонордуулав.