Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Хаад 20:7 - Ариун Библи 2013

7 Израилийн хаан улсынхаа бүх ахмадуудыг дуудан —Тэрээр над уруу элч илгээн миний эхнэр хүүхэд алт мөнгийг өөрийнх нь гэхэд, би татгалзаагүй боловч одоо энэ хүн ямар хэцүү зүйл шаардаж буйг хараач!

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

7 Израилийн хаан улсынхаа бүх ахмадуудыг цуглуулан, —Энэ хүн ямар хэцүү зүйл шаардаж буйг хараач? Тэрээр над уруу элч илгээн миний эхнэр хүүхдийг болон алт мөнгийг авахыг хүсэхэд би татгалзсангүй гэжээ.

Onani mutuwo Koperani




1Хаад 20:7
18 Mawu Ofanana  

Харин маргааш яг энэ цагийн орчимд би түшмэдээ чам уруу илгээх болно. Тэд чиний гэр болон түшмэдийн чинь гэрийг нэгжиж, чиний хувьд үнэтэй гэгдэх юм болгоныг чинь тэд гартаа авч явах болно” гэв.


Ахмадууд ба ард олон цөм, Ахабт —Түүнийг бүү сонс, түүнд бүү зөвшөөр гэлцэв.


Иезебел, Ахабын нэрээр захидлууд бичээд, тамгаар нь лацдан Наботтай хамт хотод нь амьдарч байсан ахмадуудад болон язгууртнуудад эдгээр захидлуудыг илгээв.


Дараа нь ЭЗЭНий гэрээний авдрыг Давидын хот Сионоос залахын тулд Израилийн ахмадууд болон бүх овгийн удирдагчид буюу Израилийн хөвгүүдийн эцгийн бүлийн тэргүүлэгчдийг Иерусалимд өөрийнхөө өмнө Соломон цуглуулав.


Израилийн хаан уг захидлыг уншаад, хувцсаа уран —Би хүнийг үхүүлж, амьдруулдаг Бурхан юм уу? Энэ хүнийг уяман өвчнөөс нь эдгээлгэхээр надад тэр үг илгээж байх гэж. Тунгаан бодоод үзэхэд, ингэснээрээ тэр миний эсрэг сөргөлдөхийг оролдож байгаа бус уу гэж хэлэв.


Тэгээд Давид мянгат, зуутын дарга нар буюу бүх удирдагчтай зөвлөлджээ.


Давид Израилийн бүх түшмэд, овгийн захирагчид, хаанд бүлгүүдээр үйлчилдэг хэсгүүдийн ахлагчид, мянгатын, зуутын дарга нар, хаан болон хааны хөвгүүдэд харьяалагдах бүх эд хөрөнгө, мал сүргийн харгалзагчид, тайганууд, хүчит эрс болон бүх нэр хүндтэй эрсийг Иерусалимд цуглуулжээ.


Тэд худал хуурмагаар жирэмслэн Ёс бусыг төрүүлдэг бөгөөд Тэдний санаа бодол нь Заль мэхийг бэлтгэдэг ажээ гэв.


Тэд зүрхэндээ ёрын зүйлсийг сэддэг. Тэд үргэлж дайн өдөөдөг.


Тэрээр цөвт муу санаагаа орондоо сэдэж, Өөрийгөө гэмт буруу зам дээр зогсооно. Тэр ёрын үйлийг үл жигшинэ.


Нурж буй хана, Ганхаж буй хашаа мэт хүнийг Алах гэж та нар бүгдээрээ Хэдий болтол довтлох вэ?


Тэд ёс бусыг хэрхэн олж, Хорон мууг тээж, Худал хуурмагийг төрүүлдгийг харагтун,


Удирдамжгүй аваас ард түмэн мөхөх. Харин олон зөвлөхтэй аваас аврагдах.


Сайныг хайгч нэгэн ивээл тааллыг олох. Ёрын мууг хөөцөлдөгч нэгэн дээр тэр нь ирэх.


Зүрхнийх нь сэдэл хүчирхийлэл Уруулынх нь яриа зовлон болой.


Зүрх хорон тэрээр ёрын мууг сэдэж, Зөрчил хэрүүлийг ямагт тараана.


Энэ хоёр хааны зүрх нь ёрын бачтай бөгөөд тэд нэг ширээнээ байхдаа худал яривч амжилтад хүрэхгүй. Учир нь эцэс нь тогтоогдсон цаг болой.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa