Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Хаад 20:29 - Ариун Библи 2013

29 Долоо хоногийн турш тэд бие биесийн эсрэг талд хуарагнан байв. Долоо дахь өдөр тулалдаан эхэлж, Израилийн хөвгүүд нэг өдрийн дотор арамчуудаас зуун мянган явган цэргийг устгалаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

29 Долоо хоногийн турш тэд бие биенийхээ эсрэг хуарагнан байв. Долоо дахь өдөр тулалдаан эхэлж Израилийн хөвгүүд нэг өдрийн дотор арамейчуудаас зуун мянган явган цэргийг устгалаа.

Onani mutuwo Koperani




1Хаад 20:29
13 Mawu Ofanana  

Исаак дөчин настайдаа Паддан-Арамын арам хүн Бетуелийн охин, арам хүн Лабаны охин дүү Ребекаг эхнэр болгон авчээ.


Гэвч арамчууд Израилиас зугтаасан бөгөөд Давид арамчуудаас долоон зуун тэрэгт цэрэг, дөчин мянган морьт цэргийг алж, цэргийн жанжин Шобахыг шархдуулсанд тэрээр тэндээ үхэв.


Тэгэхэд Бурханы хүн ойртон ирж, Израилийн хаанд хандан —ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Арамчууд ЭЗЭН уулын бурхан болохоос тал газрын бурхан биш гэж хэлсэн учир Би энэ их цэргийг чиний гарт өгнө. Тэгээд Намайг ЭЗЭН мөн гэдгийг чи мэдэх болно” гэж хэллээ.


Харин үлдэгсэд нь Афек хот уруу зугтсан бөгөөд үлдсэн хорин долоон мянган цэргийн дээр хотын хана нуран уналаа. Бен-хадад зугтан хот уруу орж, байрнаас байр уруу хоргодон байв.


Елиша —Зүүн зүг харсан цонхыг нээ гэхэд тэрээр онгойлгов. Дараа нь Елиша —Харвагтун! гэсэнд тэр харвав. Елиша —ЭЗЭНий ялалтын сум буюу Арамыг ялах ялалтын сум. Учир нь та нар Афект арамчуудыг цохин, хүйс тэмтрэх болно гэв.


Тэгэхэд Иехоахазын хүү Иехоаш Хазаелын хүү Бен-хададын гараас хотыг дахин авчээ. Эдгээр хотуудыг тэр Иехоашийн эцэг Иехоахазын гараас дайн хийж булаан авсан байсан юм. Иоаш гурван удаа Бен-хададыг дийлж, Израилийн хотуудыг буцаан авав.


Абиа болон түүний хүмүүс тэднийг үй олноор хядан устгаж, Израилийн таван зуун мянган шилдэг эрс үхэж үрэгдэв.


Ремалиагийн хүү Пека ганц өдрийн дотор Иудад зуун хорин мянган хүнийг буюу бүх зоригт эрсийг хядсан юм. Учир нь тэд эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг орхисон юм.


ЭЗЭН үүрд мөнхөд Хаан юм Газар нутгаас нь үндэстнүүд устгагдсан билээ.


Тэгтэл ЭЗЭНий тэнгэрэлч гарч ирээд, ассиричуудын хуаранд зуун наян таван мянган хүнийг цохив. Хүмүүс өглөө эрт босоод харахад, тэд бүгд үхдэл болсон байжээ.


Долоо дахь өдөр тэд өглөө эрт үүр цайх үед босож, өмнөх маягаараа хотыг долоон удаа тойров. Гагцхүү тэр өдөр л тэд хотыг долоон удаа тойрчээ.


Өнөө филист хүн дөчин өдрийн турш өглөө, үдэш бүр гарч ирэн өөрийгөө харуулж байлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa