19 Мужуудын захирагчдад үйлчилдэг залуус араасаа цэргүүдийг дагуулан хотоос гарчээ.
19 Мужуудын захирагчдын дундах залуус араасаа цэргүүдийг дагуулан хотоос гарчээ.
Мужуудын захирагчдын дундах хүмүүс тэргүүлэн хөдлөв. Бен-хадад туршуулуудыг илгээхэд тэд —Самариас хүмүүс гарч ирж байна гэж мэдэгджээ.
Бен-хадад —Тэд найрамдахаар ирсэн ч бай, дайтахаар ирсэн ч бай тэднийг амьдаар нь барьж ав гэж тушаав.
Тэд өөр өөрийн нэг дайсныг алжээ. Арамчууд зугтаж, израильчууд тэдний хойноос хөөлөө. Арамын хаан Бен-хадад морин цэргүүдийн хамт мориндоо мордон зугтжээ.
Ингээд Иоаб болон түүнтэй хамт байсан цэргүүд арамчуудын өөдөөс тулалдахаар ойртсонд тэд түүний өмнөөс зугтав.