Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Хаад 20:13 - Ариун Библи 2013

13 Харагтун, Израилийн хаан Ахабт нэгэн эш үзүүлэгч ирэн —ЭЗЭН ийн айлдаж байна. “Чи ийм их цэргийг үзсэн үү? Харагтун. Өнөөдөр би тэднийг чиний гарт оруулж, чи Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно” гэж хэлэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

13 Тэр үед нэгэн эш үзүүлэгч Израилийн хаан Ахабт ирэн, —ЭЗЭН ийн айлдаж байна. “Чи ийм их цэргийг үзсэн үү? Харагтун. Өнөөдөр би тэднийг чиний гарт оруулж, чи Миний ЭЗЭН мөн болохыг мэднэ” хэмээв гэж хэлэв.

Onani mutuwo Koperani




1Хаад 20:13
22 Mawu Ofanana  

Ингээд Иоаб болон түүнтэй хамт байсан хүмүүс арамчуудтай тулалдахаар ойртсонд тэд түүний өмнөөс зугтав.


Бүх ард түмэн үүнийг хармагцаа нүүрээрээ газарт унаж —ЭЗЭН л Бурхан мөн, ЭЗЭН л Бурхан мөн гэж хашхиралдав.


Ахаб —Хэнээр үүнийг хийлгэх вэ? гэсэнд эш үзүүлэгч —ЭЗЭН ийн айлдаж байна. “Мужуудын захирагчдад үйлчилдэг залуусаар үүнийг хийлгэнэ” гэсэн гэж хариулав. Тэгэхэд Ахаб —Хэн тулааныг эхлүүлэх вэ? гэсэнд эш үзүүлэгч —Та гэж хариулав.


Тэгэхэд эш үзүүлэгч, Израилийн хаанд ойртон ирж, түүнд —Явж, өөрийн хүчийг сэлбээд, юу хийх ёстойгоо харан хүлээгтүн. Ирэх жилийн эхэнд Арамын хаан чиний эсрэг довтлон ирнэ гэв.


Тэгэхэд Бурханы хүн ойртон ирж, Израилийн хаанд хандан —ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Арамчууд ЭЗЭН уулын бурхан болохоос тал газрын бурхан биш гэж хэлсэн учир Би энэ их цэргийг чиний гарт өгнө. Тэгээд Намайг ЭЗЭН мөн гэдгийг чи мэдэх болно” гэж хэллээ.


Гэвч ЭЗЭН израильчуудад нигүүлсэнгүй хандаж тэднийг өрөвдөн, Абрахам, Исаак, Иаковтай байгуулсан Өөрийн гэрээнээс болж тэдэн уруу эргэсэн бөгөөд одоо хүртэл тэднийг устгаагүй, Өөрийнхөө оршихуйгаас ч зайлуулаагүй билээ.


Энэ нь ЭЗЭНий мэлмийд өчүүхэн зүйл юм. Тэрээр бас моабынхныг та нарын гарт өгөх болно.


Тэгтэл Елиша —ЭЗЭНий үгийг сонсогтун. ЭЗЭН айлдахдаа “Маргааш яг өдийд Самарийн гулдан хаалган дээр нэг хэмжүүр сайн гурилыг нэг шекелээр, хоёр хэмжүүр арвайг нэг шекелээр зарах болно” гэж байна гэв.


Тэрээр —Бүх Иуда, Иерусалимын оршин суугчид болон Иехошафат хаантаан, сонсоцгоо. ЭЗЭН та нарт айлдахдаа “Энэ асар их цэргээс болж бүү ай, бүү шантрагтун. Учир нь энэ тулаан та нарынх биш, харин Бурханых юм.


Та нар энэ тулалдаанд дайтах хэрэггүй. Иуда болон Иерусалим аа, өөрсдийгөө жагсаан, зогсоож, та нарт зориулсан ЭЗЭНий авралыг харагтун” гэв. Бүү ай, бүү шантрагтун. Маргааш тэдний өөдөөс хөдөл, ЭЗЭН та нартай хамт байна гэлээ.


Ингэснээр, ЭЗЭН хэмээх нэртэй Та л ганцхан Бүх дэлхийн Хамгийн Дээд Нэгэн гэдгийг Тэд мэдэх болтугай.


Би, Фараон болон түүний тэрэгт цэрэг, түүний морин цэргүүдээр дамжин алдаршихад Намайг ЭЗЭН гэдгийг египетчүүд мэдэх болно гэж айлдав.


Израилийн хөвгүүдийн гонгинооныг Би сонссон. “Үдшийн бүрийгээр та нар мах идэж, өглөө талхаар цадах болно. Би Бурхан ЭЗЭН чинь гэдгийг та нар мэдэх болно” гэж тэдэнд хэл гэв.


Тиймээс бидний Бурхан ЭЗЭН минь ээ, биднийг түүний гараас авраач гэж би гуйж байна. Тэгвэл газар дэлхийн бүх хаанчлалууд Таныг ганцаараа ЭЗЭН гэдгийг мэдэх болно” гэв.


Гэвч тэднийг дагуулан гаргахыг харж байсан үндэстнүүдийн нүдний өмнө нэрээ бузарлуулахгүйн тулд Би нэрийнхээ төлөө үйлдэв.


Гэвч дагуулан гаргахыг харсан үндэстнүүдийн нүдний өмнө нэрээ буртаглуулахгүйн тулд Би мутраа буцааж, нэрийнхээ төлөө үйлдсэн.


Алагдагсад та нарын дунд унахад та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.


Тэгэхэд та нар Намайг Ариун уул Сиондоо оршигч, Бурхан ЭЗЭН чинь мөн гэдгийг мэдэх болно. Иймээс Иерусалим ариун болж, Харийнхан хойшид түүгээр дайрч өнгөрөхгүй.


Мөн ЭЗЭН, Иошуад —Тэднээс бүү ай. Учир нь Би тэднийг гарт чинь өгсөн. Тэдний нэг нь ч та нарыг сөрөн зогсож чадахгүй гэж айлдлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa