Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Хаад 2:32 - Ариун Библи 2013

32 Иоабын цусыг ЭЗЭН өөрийнх нь толгой дээр буулгаг. Миний эцэг Давидыг мэдээгүй байхад тэрээр өөрөөсөө илүү зөвт, сайн хоёр хүнийг буюу Израилийн цэргийн жанжин Нерийн хүү Абнер, Иудагийн цэргийн жанжин Иетерийн хүү Амаса нарт халдаж илдээр цавчин алсан билээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

32 Иоабын цусыг ЭЗЭН өөрийнх нь толгой дээр буулгах болно. Учир нь миний эцэг Давидыг мэдээгүй байхад тэрээр өөрөөсөө ч илүү зөв шударга, сайн хоёр хүнийг буюу Израилийн армийн жанжин Нерийн хүү Абнер болон Иудагийн армийн жанжин Иетерийн хүү Амаса нарыг хөнөөж сэлмээр алсан билээ.

Onani mutuwo Koperani




1Хаад 2:32
24 Mawu Ofanana  

Газар амаа ангайж, чиний гараас дүүгийн чинь цусыг авсан тул чамд газраас хараал хүрч,


Реубен бусдадаа —Тэр хөвгүүнд битгий нүгэл үйлд гэж би та нарт хэлээгүй юү? Гэвч та нар сонсоогүй. Харагтун, одоо түүний цус нэхэгдэж байна гэж хэлжээ.


Хүний цусыг хэн урсгана Түүний цусыг хүн урсгана. Учир нь Бурхан Өөрийн дүр төрхөөр хүнийг бүтээжээ.


Давид түүнд —“ЭЗЭНий тосолсон хүнийг би алав” гэж ам чинь чамайг гэрчилсэн тул чиний цус толгой дээр чинь бууг гэж хэлэв.


Абсалом, Иоабын оронд Амасаг цэргийн удирдагчаар томилсон байлаа. Амаса, Иоабын эх Зеруиагийн дүү, Нахашийн охин Абигаилтай гэрлэсэн Итра хэмээгч израиль хүний хөвгүүн байв.


Түүний цус нь Иоабын толгой дээр болон эцгийнх нь бүх гэрийн дээр буух болтугай. Шүүрдэстэнгүүд, уяман өвчтөнүүд, таяг тулагчид, илдэнд цохигдон унагсад, талхаар дутагсад Иоабын гэрээс бүү салаг гэв.


Ингээд Нерийн хүү Абнерыг алах нь хааны хүсэл байгаагүй юм байна гэдгийг хамаг ард олон болон бүх Израиль даяар тэр өдөр мэдэцгээлээ.


Зеруиагийн хөвгүүд болох эдгээр хүмүүс надаас хатуу байхад, тослогдсон хаан атал би харин өнөөдөр дорой байна. Бузар мууг үйлдэгч нэгэнд муу үйлийнх нь дагуу ЭЗЭН хүртээх болтугай гэв.


Тэр тусмаа гэм бурууг үйлдэгч хүмүүс зөв шударга хүнийг өөрийнх нь гэрт, өөрийнх нь орон дээр алсан байхад, одоо би цусыг нь та нарын гараас шаардаж, та нарыг хорвоогоос арчиж хаяхгүй юм гэж үү? гэв.


Түүнчлэн хаан, Шимеид —Миний эцэг Давидад хийсэн бүх бузар муугаа чи зүрх сэтгэлдээ мэдэж байгаа. Тиймээс ЭЗЭН чиний хорон санааг толгой дээр чинь буцаан буулгах болно.


Зеруиагийн хүү Иоабын надад болон Израилийн цэргийн хоёр жанжин болох Нерийн хүү Абнер, Иетерийн хүү Амаса нарт юу үйлдсэнийг чи мэдэж байгаа. Тэрээр тэднийг алж, амар тайван үед дайны цус урсгаж, дайны цусыг бэлхүүсэн дэх бүс болон хөлдөө угласан шаахайдаа нялсан юм.


Та тэнгэрээс сонсож үйлдээч, боолуудаа шүүгээч. Ингэхдээ гэм буруутны арга замыг толгой дээр нь буулган буруутгаж, зөвт хүнийг зөвт байдлынх нь дагуу зөвтгөж болгооно уу.


харин Израилийн хаадын замаар замнаж, Ахабын гэр завхайрсны адил Иуда болон Иерусалимын оршин суугчдыг завхайруулж бас чиний эцгийн гэр болох чамаас илүү сайн байсан ах дүүсээ алсан учраас,


харагтун, ЭЗЭН чиний хүмүүсийг, чиний хөвгүүд, эхнэрүүд болон бүх эзэмшлийг үлэмж их гай гамшгаар цохих гэж байна.


Хэрэв хаан үүнийг таалбал, хаан Ахашверошийн өмнө Вашти цаашид ирэх ёсгүй гэсэн хааны зарлигийг гарган үүнийг хүчингүй болгохгүйн тулд Перс болон Медийн хуульд бичигдэг! Мөн хатан байр суурийг нь түүнээс илүү зохистой өөр бүсгүйд хаан өгөг!


Хорон муу төлөвлөгөө нь Өөрийнх нь толгой дээр эргэн ирж, Хүчирхийлэл нь өөрийнх нь зулай дээр бууна.


Би ЭЗЭНд зөв шударгынх нь дагуу талархаж, Хамгийн Дээд ЭЗЭНий нэрд магтаалыг дуулна.


Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Би амьд! Түүний жигшсэн Миний тангараг, түүний зөрчсөн Миний гэрээг Би түүний толгой дээр оноох болно.


Гэвч та нар ингэхгүй аваас харагтун, та нар ЭЗЭНий өмнө нүгэл үйлдэх бөгөөд нүгэл чинь та нарыг олно гэдгийг сайн мэдтүгэй.


Энэ нь Иеруббаалын далан хүүд үйлдсэн хэрцгийлэл болон ах дүүгээ алсан Абимелех дээр хийгээд энэ гэмт явдалд Абимелехийг зоригжуулсан Шехемийнхний дээр тэдний цусыг эргэн буулгахын тулд болой.


Бурхан бас Шехемийн эрчүүдийн бүх л бузар мууг эргүүлэн өөрсдийнх нь толгой дээр буулгав. Иеруббаалын хөвгүүн Иотамын хараал ийнхүү тэдэн дээр ирэв.


Самуел түүнд —Өнөөдөр ЭЗЭН танаас Израилийн хаанчлалыг урж таслан танаас илүү сайн, таны хөршид түүнийг өгөв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa