25 Соломон хаан, Иехоиадагийн хүү Бенаиаг илгээсэн бөгөөд тэрээр Адониад халдаж тэр үхэв.
25 Соломон хаан Иехоиадагийн хүү Бенаиаг илгээж, түүнийг хөнөөлгөн алуулав.
Давид залуу эрсийн нэгийг дуудан —Очоод түүнд халдагтун гэсэнд тэрээр түүнийг цохиж алав.
Тиймээс одоо чиний гэрээс хэзээ ч илд салахгүй. Учир нь чи Намайг үл тоомсорлож, хит хүн Уриагийн эхнэрийг өөрийн эхнэр болгон авсан” гэлээ.
Тэгээд Давид залууст тушаахад залуус нь тэднийг алж, гар хөлийг нь цавчин, Хебронд цөөрмийн дэргэд дүүжлэв. Харин тэд Иш-бошетын толгойг авч, Хеброн дахь Абнерын булшинд тавив.
Иехоиадагийн хүү Бенаиа нь керетчүүд болон пелетчүүдийг захирч, Давидын хөвгүүд зөвлөх сайдууд болов.
Иоаб ЭЗЭНий асар уруу зугтсан ба тэрээр тахилын ширээний хажууд байна гэдгийг Соломон хаанд дуулгасанд Иехоиадагийн хүү Бенаиаг тэрээр илгээж —Явж очоод, түүнийг хөнөө гэж тушаав.
Хаан, Бенаиад —Түүний хэлснээр үйлд. Иоабын урсгасан гэмгүй цусыг надаас болон миний эцгийн гэр бүлээс зайлуулахын тулд түүнийг хөнөөгөөд оршуул.
Тэгээд Иехоиадагийн хүү Бенаиа явж, түүнд халдаж хөнөөв. Түүнийг цөл дэх өөрийнх нь гэрт нутаглуулжээ.
Тэгээд хаан, Иехоиадагийн хүү Бенаиад тушаал буулгасанд тэр гадагш гарч, Шимеиг хөнөөв. Тэр ийнхүү үхэв. Ингээд хаанчлал Соломоны гарт баттай атгагдлаа.
Тэд түүнд —Бид чамайг хүлж, филистчүүдийн гарт тушаахаар ирлээ гэсэнд Самсон тэдэнд —Та нар өөрсдөө надад халдахгүй гэдгээ тангараглагтун гэв.
Самуел —Чиний илд эмэгтэйчүүдийг хүүхэдгүй болгосны адил эмэгтэйчүүдийн дундаас эх чинь хүүхэдгүй болно гэв. Самуел Агагийг Гилгалд ЭЗЭНий өмнө тас цавчив.