Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Хаад 2:24 - Ариун Библи 2013

24 Намайг босгож, Давид эцгийн минь сэнтийд залсан бөгөөд амласнаараа надад гэр байгуулж өгсөн ЭЗЭН амьд! Өнөөдөр Адониа заавал үхэх ёстой гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

24 Тийм учраас одоо намайг босгож, Давид эцгийн минь сэнтийд залсан бөгөөд амласнаараа надад гэр байгуулж өгсөн ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Өнөөдөр Адониа заавал үхэх болно гэж хэлэв.

Onani mutuwo Koperani




1Хаад 2:24
19 Mawu Ofanana  

Тиймээс одоо чиний гэрээс хэзээ ч илд салахгүй. Учир нь чи Намайг үл тоомсорлож, хит хүн Уриагийн эхнэрийг өөрийн эхнэр болгон авсан” гэлээ.


Учир нь түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан Та зарцдаа нэгэн илчлэлт өгч “Би чамд гэрийг барьж өгнө” гэж айлдсан билээ. Тиймээс зарц тань Танд энэ залбирлыг залбирах зоригийг олов.


Хаан түүнд —Миний сэтгэлийг зовлон шаналан бүхнээс аварсан ЭЗЭН амьд!


Хаан сэнтийд Соломон нэгэнт залран суулаа.


Соломон —Хэрэв тэр зохист хүн бол түүний ширхэг үс ч газарт унахгүй. Харин хэрэв бузар муу нь түүнээс олдвол тэр үхэг гэж хэлэв.


Таныг таалан Израилийн сэнтийд залсан Таны Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. ЭЗЭН Израилийг мөнхөд хайрласан учир зөв болоод шударгыг гүйцэлдүүлэхийн тулд таныг хаан болгон өргөсөн ажээ гэж хэлэв.


Би хамаг дайсныг чинь номхруулна. Түүнчлэн Би чамд мэдүүлье. ЭЗЭН чамд нэгэн гэр барьж өгнө.


Гэлээ ч энэ нь Таны мэлмийд өчүүхэн зүйл байсан, Бурхан минь. Та зарцынхаа гэрийн алс ирээдүйн тухай агуу зүйлийг айлдлаа. Эрхэм дээд хүний хэмжүүрээр Та надад хандлаа, ЭЗЭН Бурхан минь.


Тиймээс одоо, ЭЗЭН Бурхан минь, Та Өөрийнхөө зарц ба түүний гэрийн талаар хэлсэн үгийн тань дагуу энэ нь үүрд тогтож Та айлдсанаараа үйлдэх болтугай.


Тэр Миний нэр алдарт зориулан өргөө барина. Тэр Миний хүү, Би эцэг нь болж, түүний хаанчлалын сэнтийг Израилийн дээр үүрд мөнхөд тогтооно” гэсэн юм.


Тэгээд Соломон өөрийн эцэг Давидын оронд хаан болж, ЭЗЭНий сэнтийд залран, хөгжин дэвшсэн бөгөөд бүх Израиль түүнийг дуулгавартай дагав.


ЭЗЭН гэрийг барьж байгуулахаас нааш Түүнийг байгуулагчид дэмий хөдөлмөрлөнө. ЭЗЭН хотыг хамгаалахаас нааш Манаач хүн дэмий л сэрүүн байна.


Эх баригчид Бурханаас эмээсэн тул Тэр тэдэнд гэр бүл бий болгож өгчээ.


Хааны хилэгнэл арслангийн архираан Түүнийг уурлуулах нь амийнхаа эсрэг нүгэл.


Та шивэгчнийхээ гэмт үйлдлийг өршөөн соёрх. ЭЗЭН заавал эзэнтэнд минь бат бэх гэрийг барьж өгнө. Учир нь эзэнтэн минь та ЭЗЭНий тулалдааныг хийж байгаа билээ. Насан турш бузар муу танаас бүү олдог!


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa