Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Хаад 19:19 - Ариун Библи 2013

19 Елиа тэндээс хөдөлж, Шафатын хүү Елишаг олж авлаа. Тэр үед Елиша буулгатай арван хоёр хос үхрээр талбайгаа хагалж, өөрөө арван хоёр дахь хос үхрийн араас даган явж байв. Елиа, Елишагийн дэргэдүүр гарахдаа нөмрөгөө түүнд нөмөргөв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

19 Елиа тэндээс хөдөлж, Шафатын хүү Елишаг олж авлаа. Тэр үед Елиша буулгатай арван хоёр хос үхрээр талбайгаа хагалж, өөрөө арван хоёр дахь хос үхрийн араас даган явж байв. Елиа Елишагийн дэргэд очоод, өөрийн нөмрөгөө түүнд нөмөргөв.

Onani mutuwo Koperani




1Хаад 19:19
14 Mawu Ofanana  

Елиа тэр дууг сонсмогц нүүрээ нөмрөгөөрөө ороон агуйн аманд гарч зогсов. Харагтун, дуу чимээ түүнд ирээд —Елиа, чи энд юу хийж байгаа юм бэ? гэв.


Мөн Нимшийн хүү Иехүг Израилийн хаанаар томилон тосолж бас Абел-мехолагийн Шафатын хүү Елишаг өөрийнхөө оронд эш үзүүлэгчээр томилон тослох болно.


Елиа нөмрөгөө авч эвхээд усыг цохиход тэр нь хоёр тийш хуваагдсанд тэр хоёр хуурай газраар гатлан гарлаа.


Мосе хадам эцэг Мидианы тахилч Иетрогийнхоо хонин сүргийг хариулж байв. Тэрээр сүргийг цөлийн араар тууж, Бурханы уул Хоребт хүрчээ.


Тэгэхэд Амос Амазиад хариулан —Би эш үзүүлэгч ч бус, эш үзүүлэгчийн хөвгүүн ч бус. Харин би малчин, инжрийн жимс хураагч.


Гэвч ЭЗЭН намайг сүргийн араас авч, “Миний ард түмэн Израиль дээр очоод, эш үзүүл” гэж ЭЗЭН надад айлдсан.


Харин тэр «Би эш үзүүлэгч биш. Би газар хагалагч хүн, хар багаасаа л газрын амьтан байсан билээ» гэнэ.


Тэд чулуугаар шидүүлэн, соригдож, тас хөрөөдөгдөн, илдэнд хөнөөгдөж, хонь ямааны арьс нөмрөн явж, хоосон тарчиг байн, зовж, ад үзэгджээ.


Абиезри хүн Иоашийн эзэмшил Офра дахь царс модон доор ЭЗЭНий тэнгэрэлч ирж суув. Тэр үед Иоашийн хөвгүүн Гидеон мидианчуудаас нуун авч үлдэхийн тулд буудайгаа усан үзмийн шахуурга дотор цайруулж байв.


Тэгэхэд Саул үхрээ туун талбайгаас буцаж ирж байв. Саул —Хүмүүс юунд уйлалдаад байна вэ? гэсэнд тэд Иабешийн хүмүүсийн үгсийг түүнд хэлж өгөв.


Саул тэр эмээс —Түүний дүр төрх нь ямар вэ? гэсэнд тэр эм —Настай хүн гарч ирж байна. Тэр дээлтэй юм гэв. Тэр нь Самуел байсныг Саул мэдээд нүүр газарт доор бөхийн мөргөв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa