Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Хаад 19:17 - Ариун Библи 2013

17 Хазаелын илднээс зугтсан хүн Иехүгийн гарт орж үхэх болно. Иехүгийн илднээс зугтсан хүн Елишагийн гарт орж үхэх болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

17 Хазаелын илднээс зугтсан хүн Иехүгийн гарт орж үхэх болно. Иехүгийн илднээс зугтсан хүн Елишагийн гарт орж үхэх болно.

Onani mutuwo Koperani




1Хаад 19:17
22 Mawu Ofanana  

Тэр өдрүүдэд ЭЗЭН, Израилийг бутраан тасалж эхэлсэн юм. Израилийн бүх газар нутагт Хазаел тэднийг ялж байв.


Тэр үед Арамын хаан Хазаел хөдлөн Гатын эсрэг дайтан түүнийг эзэлж аваад, Хазаел Иерусалим уруу явахаар чиглэв.


Иехоахазын бүхий л өдрүүдэд Арамын хаан Хазаел Израилийг дарангуйлав.


Тиймээс ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг Арамын хаан Хазаелын гарт үргэлж өгч мөн Хазаелын хүү Бен-хададын гарт тушаасаар байв.


Хазаел —Миний эзэн юунд уйлна вэ? гэж асуусанд Елиша —Учир нь Израилийн хөвгүүдэд чиний хийх бузар мууг би мэдэж байна. Тэдний бэхлэлтүүдийг чи галдаж, залуусыг нь илдээр хороон, нялхсыг нь няц дарж, жирэмсэн эмэгтэйчүүдийнх нь гэдсийг сийчих болно гэж хариулав.


Хаан, Хазаелд —Гартаа бэлэг авч, Бурханы хүнтэй уулзахаар явж, түүгээр дамжуулан ЭЗЭНээс “Энэ өвчнөөс би ангижрах болов уу?” гэж асуулга гэв.


Ингээд Нимшийн ач, Иехошафатын хүү Иехү, Иорамын эсрэг хуйвалдав. Тэр үед Иорам бүх израильчуудын хамт Арамын хаан Хазаелын эсрэг Рамот-гилеадыг хамгаалж байлаа.


Чи тэнд очиж Нимшийн ач, Иехошафатын хүү Иехүг хайж олоод дотогш орж, ах дүүсийнх нь дундаас түүнийг босгон дотоод өрөөнд дагуулж орогтун.


Харуул —Элч тэдэн уруу хүрч очсон боловч буцаж ирсэнгүй. Тэдний давхилт нь Нимшийн хүү Иехүгийн давхихтай адил юм. Учир нь тэрээр галзуурсан мэт давхидаг гэж мэдэгдэв.


Иехү бүх хүчээрээ нумаа татаж, Иорамыг гарынх нь хоорондуур харвав. Сум түүний зүрхийг нэвтлэн гарч, тэрээр тэргэн дотроо суун тусав.


Тэгээд түүний түшмэл Бидкарт —Түүнийг өргөж, иезреел хүн Наботын эзэмшлийн талбайд аваачиж хаягтун. Учир нь түүний эцэг Ахабын араас чи бид хоёр даган явж байхад ЭЗЭН түүний эсрэг ийнхүү зөгнөснийг би санаж байна.


Үгээгүйчүүдийг үнэн зөвөөр шүүж, Хорвоогийн зовогсдод шударга шийдвэр гарган, Амныхаа саваагаар газрыг дэлдэж, Уруулынхаа амьсгалаар буруутыг Тэр хөнөөнө.


Үндэстнүүд хийгээд хаанчлалуудын дээр Энэ өдөр Би чамайг тавьсан нь Устгах, нураах, сүйтгэх ба хөмрүүлэх, Барьж босгох бас ургуулахын тулд билээ гэв.


“Айдсаас зугтдаг нэгэн нүхэнд унаж, Нүхнээс авирч гардаг нэгэн урхинд орох болно. Учир нь Би түүний дээр, Моаб дээр, шийтгэлийнх нь жилийг авчрах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Би нүүрээ тэдний эсрэг хандуулав. Тэд галаас гарч ирсэн ч гал тэднийг шатаах болно. Би нүүрээ тэдний эсрэг хандуулсан үед та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.


Тиймээс Би эш үзүүлэгчдээр тэднийг хэсэглэн цавчсан. Би амныхаа үгээр тэднийг алсан. Миний шүүлт цацрах гэрэл мэт юм.


Шалмаг нь хурдлавч эс зайлна, Чадалтай нь хүчээ үл сэлбэнэ. Баатарлаг нь амиа эс аварна.


Хүн чонын амнаас гарч барын аманд орох, Гэртээ хариад, гараараа хана түшин могойд хатгуулах мэт буюу.


Бусад нь морь унасан Нэгэний амнаас цухуйх сэлмэнд алагдсан бөгөөд бүх шувууд тэдний маханд цадав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa