Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Хаад 18:7 - Ариун Библи 2013

7 Обадиа замдаа явж байтал түүнтэй Елиа таарав. Обадиа түүнийг таниад нүүрээрээ газар унан —Миний эзэн Елиа та мөн үү? гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

7 Обадиа замдаа явж байтал түүнтэй Елиа таарав. Обадиа түүнийг таниад, нүүрээрээ газар унан, —Миний эзэн Елиа та мөн үү? гэв.

Onani mutuwo Koperani




1Хаад 18:7
16 Mawu Ofanana  

Сара дотроо инээж —Хөгшин би, өтөлсөн эзэн бид хоёр яаж ч жаргах юм билээ? гэв.


нүд өргөн харвал дэргэд нь гурван хүн зогсож байлаа. Тэрээр тэднийг харангуутаа угтан тосохоор майхныхаа үүднээс яаран гүйж хүрээд, газарт доор мэхийн —


Иуда —Бид эзэн тандаа юу ч гэж хэлэх вэ! Бид юугаа ч ярих билээ. Яаж ч өөрсдийгөө зөвтгөх вэ! Таны зарц нарын хилэнцийг Бурхан олсон учир бид, гараас нь аяга олдсон тэр хүн болон бид цөмөөрөө эзэн таны зарц болъё гэв.


“Бидний эцэг хөгшин хүн бий. Настай болсон хойно нь гарсан нэг жаахан хөвгүүн бий, түүний ах нь үхсэн тул тэр эхээсээ ганцаараа үлдсэн бөгөөд эцэг нь түүнд хайртай” гэж бид эзэндээ хэлсэн билээ.


Тиймээс зарц намайг энэ хүүгийн оронд эзний зарц болгон үлдээж, түүнийг ах нартай нь хамт явуулаач!


Тэгээд ах нар нь явж түүний өмнө очиж сөгдөн —Харагтун, бид бол таны зарц нар гэсэнд


Ингээд тэд хааны гэрийнхнийг гол гатлуулахын тулд болон түүний таалалд нийцэх зүйлийг хийхээр гармаар гаталсаар байлаа. Герагийн хөвгүүн Шимеи Иордан голыг гаталж байхдаа хааны өмнө газарт хөсөр унав.


Тэр үед Иеробоамыг Иерусалимаас гарч явж байхад нь эш үзүүлэгч, Шилогийн хүн Ахиа түүнтэй зам дээр уулзжээ. Ахиа шинэ дээл өмссөн байв. Хээр газар тэр хоёр хоёулхнаа байхад


Тэд нутгийг шинжихээр өөр хоорондоо хуваагдаад, Ахаб нэг тал уруу Обадиа нөгөө тал уруу тус тусын замаа хөөн явжээ.


Елиа түүнд —Би байна. Явж, эзэндээ “Харагтун, Елиа энд байна” гэж хэл гэв.


Чамайг зовоогчдын хөвгүүд чамд мэхийн ирж, Чамайг жигшигч бүхэн Хөлийн чинь уланд хүртэл доор мэхийнэ. Тэд чамайг ЭЗЭНий хот, Израилийн Ариун Нэгэний Сион гэж нэрлэнэ.


Дараа нь Аарон, Мосед —Ээ, эзэн минь, гуйя. Бидний мунхаглан үйлдсэн энэхүү нүглийг бидэнд бүү тохооч.


Эсвэл өөр юу харах гэж очив? Хээнцэр хувцасласан хүнийг үү? Үзэгтүн, хээнцэр хувцастнууд хааны ордонд байдаг юм.


Иохан тэмээний хялгасан хувцас өмссөн агаад бүсэлхийдээ суран бүстэй аж. Түүний хоол хүнс нь царцаа, зэрлэг зөгийн бал байв.


Хөвгүүнийг явахад Давид өмнө зүгээс гарч ирэн нүүрээрээ газар унаж, гурван удаа мөргөв. Тэд бие биенээ үнсэж, хамтдаа уйлсан ба Давид илүү ихээр уйлав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa