Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Хаад 18:5 - Ариун Библи 2013

5 Ахаб, Обадиад —Нутаг даяар байгаа булаг шандаар бас голын нуга хөндийгөөр яв. Бид өвс ногоотой газар олж, морь, лууснуудаа амьд байлгаж, мал сүргээсээ алдахгүй байж болох юм гэж хэлэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

5 Ахаб Обадиад —Нутаг даяар буй булаг шандтай голын нуга хөндийгөөр яв. Бид өвс ногоотой газар олж, морь, луусуудаа амьд байлгаж, мал сүргээсээ алдахгүй байж болох юм гэж хэлэв.

Onani mutuwo Koperani




1Хаад 18:5
11 Mawu Ofanana  

ЭЗЭНий эш үзүүлэгчдийг Иезебел устгаж байх үед Обадиа зуун эш үзүүлэгчийг авч, тавь тавиар нь агуйд нуун, тэдэнд талх ус ханган өгч байсан юм.


Тэд нутгийг шинжихээр өөр хоорондоо хуваагдаад, Ахаб нэг тал уруу Обадиа нөгөө тал уруу тус тусын замаа хөөн явжээ.


Тэрээр мал сүрэгт зориулан өвсийг, Хүний хэрэгцээнд зориулан ургамал ногоог ургуулдаг нь Газар шорооноос хүнсийг гаргуулахын тулд агаад


Ноёд нь зарц нараа усанд явуулав. Нөөц сан дээр ирсэн боловч ус үл олдов. Хоосон савтайгаа тэд буцаж ирэв Ичгүүр, доромжлолд орж, толгойгоо тэд бүтээцгээв.


Адгуус амьтад ямар их уухилан шуухиналдана вэ! Бэлчээргүйгээс болж үхэр сүрэг хэрэн тэнэж байна. Хонин сүрэг ч туйлдаж байна.


Адгуус амьтад ч хүртэл Танд тэмүүлнэ. Учир нь усны урсгалууд татарч, Хээрийн бэлчээрүүдийг гал залгилаа.


Хээр талын адгуус амьтад аа, бүү айгтун. Учир нь цөлийн бэлчээр ч ногоорч, Мод үр жимсээ гарган Инжрийн мод, усан үзмийн мод ургацаа өгнө.


Иймд хоёр гурван хот ус уухаар Өөр хот уруу гэлдрэх болсон ч Та нар үл ханав. Над уруу та нар эс эргэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Хэдийгээр инжрийн мод цэцэглээгүй, Усан үзмийн мод ч үр жимсгүй, Чидуны ургац гарахгүй, талбайд хүнс огт ургахгүй байсан ч Бас хашаандаа хоньгүй, саравчиндаа үхэргүй болсон ч


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa