Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Хаад 18:26 - Ариун Библи 2013

26 Ингээд тэд сонгосон залуу бухыг авч бэлтгээд, өглөөнөөс үд дунд болтол Баалын нэрийг дуудан —Баал аа, бидэнд хариулж өгөөч гэж орилолдов. Гэвч дуу чимээ ч үгүй хариу ч үгүй байв. Баалын эш үзүүлэгчид өөрсдийн хийсэн тахилын ширээг тойрон цовхчив.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

26 Ингээд тэд авчирсан үхрийг авч бэлтгээд, өглөөнөөс үд дунд болтол Баалын нэрийг дуудан, —Баал аа, бидэнд хариулж өгөөч хэмээн орилолдов. Гэвч ямар ч чимээ гарсангүй, хэн ч хариулсангүй. Баалын эш үзүүлэгчид өөрсдийн хийсэн тахилын ширээг тойрон цовхчив.

Onani mutuwo Koperani




1Хаад 18:26
21 Mawu Ofanana  

Ийн үйлдсэний дараа та нар өөрсдийн бурхны нэрийг дууд. Би ч ЭЗЭНий нэрийг дуудъя. Галаар хариу өгөх бурхан нь л Бурхан мөн гэлээ. Бүгд —Зөв зүйл хэллээ гэцгээжээ.


Елиа, Баалын эш үзүүлэгчдэд —Та нар олуулаа байгаа тул эхлээд үхрээ сонгон авч, бэлтгээд, бурхныхаа нэрийг дуудагтун. Харин гал ноцоож болохгүй шүү гэж хэлэв.


Үд дунд болоход Елиа тэднийг егөөдөн —Тэр чинь бурхан юм чинь чангаар дуудаач. Тэр чинь бясалгаж байгаа юм уу эсвэл завгүй байна уу эсвэл аянд гарчихсан юм уу, магадгүй унтаж байгаа бол тэр чинь сэрнэ дээ гэж хэлэв.


Хүмүүс тэднийг цуглуулж овоолсонд газар өмхийрчээ.


Түүнийг Нисрох бурхныхаа дуганд мөргөл үйлдэж байхад нь хүү Адраммелех, Шарезер нар нь түүнийг илдээр алаад, өөрсдөө Арарат нутаг уруу зугтав. Түүний оронд хүү Есархаддон нь хаан болжээ.


Харин үлдэгдлээр нь тэр, бурхан, сийлмэл хөргөө, хийж, өмнө нь сунаж унадаг аж. Бас түүндээ залбиран “Та миний бурхан учир намайг авраач” гэж хэлдэг.


Цуглаад ирцгээ. Үндэстнүүдийн оргодлууд хамтдаа ойртоцгоо. Модон шүтээнүүдээ дээдлэн Аварч чадахгүй бурханд залбирдаг тэдэнд мэдлэг алга.


Тэд өнөөхөө мөрөн дээрээ дамнан зөөж, байранд нь залдаг. Өнөөх нь байрнаасаа хөдлөхгүй зогсдог. Түүн уруу нэг нь хашхирлаа гэхэд Тэр хариулахгүй, Мөнөөхийг зовлон шаналангаас нь ч чөлөөлөхгүй.


Өргөст хэмхний талбай дахь мануухай мэт Үл ярьж, эс явах тул тэднийгээ Өөрсдөө тэд өргөж зөөх болдог бус уу! Хор агаад сайны алийг нь ч хийж үл чадах тул Тэднээс бүү эмээ.”


Харин та тэнгэрийн Эзэний эсрэг өөрийгөө өргөмжилжээ. Түүний өргөөний жүнзийг тэд таны өмнө авчруулж, та болон ихэс дээдэс тань, хатад, татвар эмс тань түүгээр дарс уужээ. Мөн юу ч хардаггүй, сонсдоггүй, ойлгодоггүй алт, мөнгө, хүрэл, төмөр, мод, чулуун бурхдыг магтжээ. Харин амь амьсгал, зам бүхнийг тань мутартаа атгадаг Бурханыг та алдаршуулсангүй.


Тэгэхэд далайчид айж, хүн бүр бурхнаа дуудаж, хөлөг онгоцоо хөнгөн болгохын тулд түүн дээрх ачаа тээшээ далайд хаяжээ. Иона хөлөг онгоцны доод хэсэгт орж хэвтээд, гүн нойрссон байв.


Шүтээнийг хүн сийлэн бүтээсэн хойно Ашиг тус нь юу вэ? Худал хуурмагийг заагч баримал хөргүүдийн Ашиг тус нь эсвэл юу вэ? Үүнийг хийгч нь ярьж чаддаггүй шүтээнүүдийг урлахдаа Гарын бүтээлдээ л итгэн найддаг билээ.


Модны тайрдсанд хандан «Сэрээч!» гэж, Дүлий чулуунд «Босооч!» хэмээн хэлдэг хүн хөөрхий еэ! Тэр чамд зааж чадна гэж үү? Үзэгтүн, тэд чинь алт, мөнгөөр бүрүүлсэн Амьсгаа дотор нь байхгүй эд.


Сүмийн босгон дээр дэвхэцдэг бүх хүмүүсийг болон Эзнийхээ гэрийг хүчирхийлэл, худал хуурмагаар дүүргэдэг хүмүүсийг Би тэр өдөр шийтгэх болно.


Залбирахдаа харийнхан шиг утгагүй хоосон үг бүү давт. Олон үг хэлснийх нь төлөө өөрсдийг нь сонсоно хэмээн тэд боддог юм.


Та нар харьтан байхдаа хэлгүй шүтээнүүдэд хөтлөгдөж, төөрөлдсөн байснаа мэдэх билээ.


Иймд шүтээнүүдэд өргөсөн юмсыг идэх талаар гэвэл энэ ертөнц дэх шүтээн гэгч нь юу ч биш бөгөөд ганцаас өөр Бурхан байхгүйг бид мэднэ.


Ашдодчууд дараа өдөр эртлэн босож харвал Дагон нь ЭЗЭНий авдрын өмнө нүүрээрээ газар уначихсан байв. Тэд Дагоныг авч байранд нь эргүүлэн тавив.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa