Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Хаад 17:18 - Ариун Библи 2013

18 Тэр эмэгтэй Елиад —Бурханы хүн ээ, танд намайг буруутгах юм юу байна? Та хилэнцийг минь сануулж, хүүг минь үхэлд хүргэх гэж ирээ юү? гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

18 Тэр эмэгтэй Елиад —Бурханы хүн ээ, танд намайг буруутгах юм юу байна? Та нүглийг минь сануулж, хүүг минь үхэлд хүргэх гэж ирээ юү? хэмээв.

Onani mutuwo Koperani




1Хаад 17:18
29 Mawu Ofanana  

Иуда —Бид эзэн тандаа юу ч гэж хэлэх вэ! Бид юугаа ч ярих билээ. Яаж ч өөрсдийгөө зөвтгөх вэ! Таны зарц нарын хилэнцийг Бурхан олсон учир бид, гараас нь аяга олдсон тэр хүн болон бид цөмөөрөө эзэн таны зарц болъё гэв.


Иосефын ах дүү нар эцгийнхээ нас барсныг хараад —Хэрэв Иосеф бидний эсрэг өс санаж, өөрт нь бидний хийсэн бүх гэм хорыг бидэнд эргүүлж хийх гэвэл яах вэ? хэмээн ярилцацгаав.


“Ах нар чинь чамд гэм хор хийсэн боловч тэдний гэмт үйлдэл болон нүглийг нь чи одоо уучлаарай гэж та нар Иосефт хэл” гэсэн учир та эцгийнхээ Бурханы зарц бидний гэмт үйлдлийг одоо уучилна уу? гэж хэлсэнд тэдний үгийг сонсоод Иосеф уйлав.


хаан —Зеруиагийн хөвгүүд ээ, би та нарыг яах вэ? Хэрэв ЭЗЭН түүнд “Давидыг хараа” гэж хэлээд, тэр хараасан бол “Чи юунд ингэв?” гэж хэн хэлэх юм бэ? гэж айлдав.


Гэвч Давид —Зеруиагийн хөвгүүд минь, та бидэнд ямар хамаатай вэ? Юунд энэ өдөр надад садаа болно вэ? Би өнөөдөр Израилийн хаан мөн гэдгээ мэдээгүй байна. Тэгээд ч энэ өдөр Израильд хүн үхэх ёстой гэж үү? гэж хэлэв.


Гэвч Бурханы үг Бурханы хүн Шемаиад, ирж —


Харагтун, Иеробоам утлага өргөхөөр тахилын ширээний хажууд зогсож байх үед Бурханы хүн, Иудагаас Бетелд ЭЗЭНий үгээр ирэв.


Ийн байтал гэрийн эзэгтэйн хүү өвджээ. Түүний өвчин хүндэрсээр эцэстээ хүү амьсгал хураав.


Елиа түүнд —Надад хүүгээ өгөөч гэв. Тэрээр эмэгтэйн тэврээс хүүг нь аваад, өөрийн амьдарч байсан дээд давхрын өрөөнд үүрэн авчирч орон дээрээ хэвтүүлжээ.


Обадиа —Би ямар нүгэл үйлдсэн гэж та өөрийн зарцаа Ахабын гарт өгч алуулах гэж байна вэ?


Тэгэхэд Бурханы хүн ойртон ирж, Израилийн хаанд хандан —ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Арамчууд ЭЗЭН уулын бурхан болохоос тал газрын бурхан биш гэж хэлсэн учир Би энэ их цэргийг чиний гарт өгнө. Тэгээд Намайг ЭЗЭН мөн гэдгийг чи мэдэх болно” гэж хэллээ.


Тэгээд тавьтын даргыг тавьтынх нь хамт Елиа уруу илгээв. Тэрээр түүний өөд өгсөж гараад харвал Елиа толгодын орой дээр сууж байлаа. Тэр түүнд —Бурханы хүн ээ, “Бууж ирэгтүн!” гэж хаан хэлүүллээ гэв.


Елиша Израилийн хаанд —Би чамд ямар хамаатай юм бэ? Чи эцгийнхээ эш үзүүлэгчид болон эхийнхээ эш үзүүлэгчид уруу яв гэв. Израилийн хаан түүнд —Үгүй, учир нь ЭЗЭН энэ гурван хааныг Моабын гарт өгөхөөр дуудсан юм гэв.


Гэвч Неко түүнд элч нарыг илгээн —Иудагийн хаантан, танаар би юу хийх билээ? Өнөөдөр би таны эсрэг бус, харин миний дайтаж буй гэрийн эсрэг явж байгаа бөгөөд Бурхан надад яаравчлахыг тушаав. Түүгээр устгуулахгүйн тулд өөрийгөө бодож надтай хамт байгаа Бурханыг эсэргүүцэхээ болигтун гэв.


Миний хилэнц ба нүгэл хичнээн юм бэ? Миний гэмт үйлдэл ба нүглийг Надад мэдүүлээч.


Учир нь миний эсрэг Гашуун зүйлсийг Та бичиж, Залуу үеийн минь хилэнцийг Надад өвлүүлдэг.


тэр хүн эхнэрээ тахилчид авчрах бөгөөд түүний өргөл болох ефагийн аравны нэг арвайн гурилыг авчрах ёстой. Энэ нь хардалтын идээн өргөл бөгөөд хилэнцийг сануулсан сануулгын идээн өргөл учир тэр үүн дээр тос асгаж болохгүй, гүгэл ч тавих ёсгүй.


Үзэгтүн, тэд хашхиран —Бурханы Хүү, Та бидэнд ямар хамаатай билээ? Цагаас маань өмнө биднийг тарчилгахаар Та энд ирэв үү? гэв.


Тэгээд чанга дуугаар хашхиран —Хамгийн Дээд Бурханы Хүү Есүс ээ, Та надад ямар хамаатай билээ? Би Бурханаар Танаас гуйя. Намайг бүү зовоогооч! гэлээ.


Харин Херод үүнийг дуулаад —Миний өнөөх толгойг нь авсан Иохан амилжээ гэв.


Хүүе, Назарын Есүс ээ! Бид Танд ямар хамаатай билээ? Та биднийг устгахаар ирэв үү? Таны хэн болохыг, Бурханы Ариун Нэгэн гэдгийг би мэднэ гэхэд


Үүнийг үзсэн Симон Петр, Есүсийн хөлд унаад —Эзэн, намайг орхиоч! Би нүгэлт хүн гэлээ.


Тэр Есүсийг хараад хашхиран өмнө нь унаж чанга дуугаар —Хамгийн Дээд Бурханы Хүү Есүс ээ, Та надад ямар хамаатай билээ? Танаас гуйя. Намайг бүү зовоогооч! гэжээ.


Есүс —Эмэгтэй, Надад ч, танд ч ямар хамаа байна? Миний цаг хараахан болоогүй байна гэжээ.


Өнөөх эмэгтэй ирж, нөхөртөө —Бурханы хүн над дээр ирэв. Түүний төрх нь Бурханы тэнгэрэлчийн төрх мэт ихэд аймшигтай байв. Харин түүнийг хаанаас гэдгийг би ч лавласангүй, тэр надад нэрээ ч хэлсэнгүй.


Ийнхүү ЭЗЭНий айлдсаныг Самуел үйлдэж, Бетлехем уруу ирэв. Хотын ахмадууд түүнийг угтахаар цочирдон дагжсаар гарч ирээд —Та амар тайван ирэв үү? гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa