2 Тэр Иерусалимд гурван жилийн турш хаанчлав. Түүний эх нь Абишаломын охин Маака байв.
Тэрээр Иерусалимд дөчин нэгэн жилийн турш хаанчлав. Түүний эх нь Абишаломын охин Маака байлаа.
Тэр бас өөрийн эх Маакаг эх хатан байхыг нь болиулжээ. Учир нь эх нь Ашера мэт жигшүүрт хөргийг бүтээжээ. Аса эхийнхээ жигшүүрт хөргийг цавчиж, Кидрон гуунд шатаав.
Иехошафат хаан болохдоо гучин таван настай байсан бөгөөд хорин таван жил Иерусалимд хаанчлав. Түүний эх нь Шилхигийн охин Азуба юм.
Иеробоам хааны арван наймдугаар онд Абиа Иудагийн хаан болжээ.
Тэрээр Иерусалимд гурван жилийн турш хаанчлав. Түүний эх Гибеагийн Уриелийн охин Микаиа байв. Абиа, Иеробоам нарын хооронд дайн болж байлаа.