Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Хаад 14:24 - Ариун Библи 2013

24 Мөн тэр газарт шүтээний янхан эрчүүд хүртэл байлаа. Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий зайлуулсан үндэстнүүдийн бүх л жигшүүртэй бузар зүйлсийг тэд үйлдэж байлаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

24 Мөн тэр газарт шүтээний янхан эрчүүд хүртэл байлаа. Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий зайлуулсан үндэстнүүдийн бүх л жигшүүртэй бузар зүйлсийн дагуу тэд үйлдэж байлаа.

Onani mutuwo Koperani




1Хаад 14:24
11 Mawu Ofanana  

Лотыг дуудан түүнд —Энэ шөнө танайд ирсэн хүмүүс хаана байна вэ? Тэднийг бидэнд гаргаж ир, бид тэдэнтэй хурьцацгаая! гэв.


Тэрээр бас шүтээний янхан эрчүүдийг газар нутгаасаа хөөн гаргаж, эцэг өвгөдийнхөө бүтээсэн шүтээнүүдийг зайлуулав.


Эцэг Асагийнх нь өдрүүдэд үлдсэн шүтээний янхнуудыг Иехошафат нутгаасаа хөөн гаргасан юм.


Тэр бас ЭЗЭНий өргөөний дэргэдэх дуганы янхан эрчүүдийн байрыг нураав. Тэнд эмэгтэйчүүд Ашерад зориулан хөшиг нэхдэг байсан юм.


Гэвч та нар Миний зарлиг, шийдвэрүүдийг сахиж, танай уугуул ч, та нарын дунд түр амьдарч буй ирмэл ч эдгээр жигшүүрт зүйлийн алийг нь ч бүү хий.


Иймээс та нараас өмнө хийгдэж байсан эдгээр жигшүүр бузрын аль нэгийг та нар үйлдэхгүй мөн тэдгээрээр өөрсдийгөө бузарлахгүйн тулд Миний журам зааврыг сахигтун. Би та нарын Бурхан ЭЗЭН” гэж тэдэнд хэлэгтүн гэв.


Зөвт бусчууд ер нь Бурханы хаанчлалыг өвлөхгүйг та нар мэддэггүй хэрэг үү? Бүү мэхлэгдэгтүн. Садарлагчид ч, шүтээн шүтэгчид ч, завхайрагчид ч, янхан эр ч, ижил хүйстэнтэйгээ нөхцөгчид ч,


Израиль охидын дунд шүтээний янхан байх ёсгүй. Израиль хөвгүүдийн дотор шүтээний янхан эр байх ёсгүй.


Янхны олсон мөнгө хийгээд эр янхны олсон хөлсийг ямар ч ам өчгийн өргөлд зориулахаар ЭЗЭН Бурханыхаа өргөөнд бүү оруул. Хоёуланг нь ЭЗЭН Бурхан чинь жигшдэг билээ.


Тэднийг зүрхээ хөгжөөн сууж байтал байшинг нь уг хотын эрчүүд болох үл бүтэх этгээдүүд бүслэн хаалгыг нь балбаж гарлаа. Тэд гэрийн эзэн өвгөнд —Танай гэрт ирсэн тэр эрийг гаргаад ир. Бид түүнтэй хурьцмаар байна гэж бархиралдав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa