Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Хаад 13:34 - Ариун Библи 2013

34 Энэ явдал Иеробоамын гэрийг үндсээр нь таслан газрын хөрснөөс ул мөргүй арилгах гэм болов.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

34 Энэ явдал Иеробоамын гэр дээрх гэм болж эцсийн үр дүнд түүнийг унаган газраас ул мөргүй арчихын тулд байлаа.

Onani mutuwo Koperani




1Хаад 13:34
17 Mawu Ofanana  

Иеробоам сэтгэлдээ —Одоо хаанчлал Давидын гэрийнхэнд дахин очих нь.


Ард олон түүнд нь мөргөхөөр Даныг хүртэл явж байсан тул энэ явдал нь нүгэл болов.


Тэр үед Иеробоамын хүү Абиа өвчтэй боллоо.


Тийм учраас харагтун, Би Иеробоамын гэрийн дээр гай зовлонг буулгана. Би Иеробоамын эрчүүдийг, насанд хүрээгүй ч бай, хүрсэн ч бай Израильд үр үндсээр нь тасална. Иеробоамын гэрийнхнийг үгүй болтол Би хоргол шүүрддэг шиг цэвэрлэн шүүрдэж хаяна.


Иеробоамд хамаарагдах хэн боловч хот дотор үхэх аваас ноход цогцсыг нь идэж, талд үхсэн нэгнийг нь огторгуйн шувууд тоншин идэх болно. Учир нь ЭЗЭН үүнийг айлджээ» гэсэн” гэж хэл.


Иеробоамын үйлдсэн төдийгүй Израилиар үйлдүүлсэн гэм нүглийнх нь төлөө Тэр Израилийг хаях болно гэж хэлэв.


Явж, Иеробоамд “Израилийн Бурхан ЭЗЭН хэлэхдээ «Би чамайг ард түмний дундаас өргөмжилж, Миний ард түмэн болох Израилийг захирах удирдагчаар томилж,


Иудагийн хаан Асагийн хоёрдугаар онд Иеробоамын хүү Надаб Израилийн хаан болж, хоёр жилийн турш Израилийг захирав.


Тэрээр ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг үйлдсэн бөгөөд эцгийнхээ замаар замнаж, Израилиар нүгэл хийлгэсэн эцгийнхээ алдааг давтжээ.


Чи Израилийг нүгэл үйлдэхэд хүргэж Намайг хилэгнүүлсэн учир Би чиний гэрийг Небатын хүү Иеробоамын гэр шиг бас Ахиагийн хүү Баашагийн гэр шиг болгоно.


Гэсэн хэдий ч Бетел ба Дан дахь алтан тугалууд буюу Израилиар гэм нүгэл хийлгэсэн Небатын хүү Иеробоамын нүглүүдээс Иехү салж ангижирсангүй.


Гэвч Израилийн Бурхан, ЭЗЭНий хууль дотор бүх зүрх сэтгэлээсээ алхахыг Иехү анхаарсангүй. Израилиар нүглийг үйлдүүлсэн Иеробоамын нүглүүдээс тэрээр салж ангижирсангүй.


Учир нь ЭЗЭН, Израилийг Давидын гэрээс салгахад тэд Небатын хүү Иеробоамыг хаан болгожээ. Харин Иеробоам, ЭЗЭНийг дагахаас Израилийг уруу татан холдуулж, тэднээр асар их нүгэл үйлдүүлэв.


Гэмгүй нэгнийг зөвт байдал нь өмгөөлөх. Гэм буруу нь нүгэлтнийг хөмрүүлэх.


Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би чамайг газрын гадаргаас зайлуулах гэж байна. Чи ЭЗЭНий эсрэг тэрслэлийг зөвлөсөн тул энэ жил чи үхэх болно” гэж хэлжээ.


Бас Израилийн ёс бус нь болсон Авены мөргөлийн өндөрлөгүүд нураагдах болно. Тахилын ширээнүүд дээр нь сундуу, халгай ургана. Тэгээд тэд уулсад хандан “Биднийг нөмрөөч” гээд, Толгодод “Бидэн дээр унаач” хэмээн хэлэх болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa