Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Хаад 13:28 - Ариун Библи 2013

28 Тэр явсаар зам дээр хөсөр хэвтэх цогцсыг нь болон хажууд нь зогсох илжиг арслан хоёрыг харав. Арслан тэр цогцсыг идээгүйгээр үл барам илжгэнд ч хүрээгүй байлаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

28 Тэр явсаар зам дээр хаягдан хэвтэх хүүрийг нь болон хажууд нь илжиг арслан хоёр байхыг харав. Арслан тэр хүүрийг ч идээгүй байснаар үл барам илжгэнд ч хүрээгүй байлаа.

Onani mutuwo Koperani




1Хаад 13:28
14 Mawu Ofanana  

Тэгээд хөвгүүддээ —Надад илжиг эмээллэ гэсэнд тэд эмээллэв.


Бурханы хүний цогцсыг эш үзүүлэгч өргөж илжгэндээ тэгнэн түүнийг гашуудан нутаглуулахаар хотдоо буцааж авчрав.


Горхины уснаас уу. Би хэрээнүүдэд чамайг тэнд тэжээхийг тушаав гэж айлдлаа.


Хэрээнүүд түүнд өглөө, орой болгон талх, мах авчирдаг байсан бөгөөд тэрээр горхины уснаас ундаалдаг байв.


“Энэ хүртэл чи ирэгтүн, Эндээс цаашилж болохгүй. Омголон давалгаанууд чинь энд зогсох болно” гэж Би айлдсан билээ.


Хааны тушаал шавдуу, зуух хэт халуун байсан учраас Шадрах, Мешах, Абеднего нарыг авчирсан эрсийг галын дөл шатааж алав.


ЭЗЭНээс гал гарч ирэн тэднийг залгиж, тэд ЭЗЭНий өмнө үхэцгээв.


Тиймээс тэд урагш гарч ирэн Мосегийн хэлсэн ёсоор өнөө хоёрыг дээлтэй нь хуарангийн гадна аваачив.


Тэгтэл гэнэт шоронгийн суурийг доргиосон хүчтэй газар хөдлөлт болж, даруй бүх хаалганууд нээгдэн хүн бүрийн гав дөнгө нь мултарч унажээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa