Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Хаад 13:2 - Ариун Библи 2013

2 Тэрээр ЭЗЭНий үгээр тахилын ширээ өөд хашхиран —Тахилын ширээ, тахилын ширээ, ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Үзэгтүн, Давидын гэр бүлд Иосиа гэгдэх нэгэн хүү төрнө. Тэр чам дээр утлага өргөдөг мөргөлийн өндөрлөгийн тахилч нарыг чиний дээр тахилгалах бөгөөд чам дээр хүний ясыг шатаах болно” гэж байна гэлээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

2 Тэрээр ЭЗЭНий үгээр тахилын ширээний эсрэг, хашхиран, —Тахилын ширээ, тахилын ширээ, ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Үзэгтүн, Давидын гэр бүлд Иосиа гэгдэх нэгэн хүү төрнө. Чиний дээр утлага шатаадаг мөргөлийн өндөрлөгүүдийн тахилч нарыг чиний дээр тэрээр өргөн, чиний дээр хүний ясыг шатаах болно” хэмээж байна гэлээ.

Onani mutuwo Koperani




1Хаад 13:2
19 Mawu Ofanana  

Учир нь Бетел дэх тахилын ширээ болон Самарийн хотуудад буй мөргөлийн бүх өндөрлөгийн эсрэг ЭЗЭНий үгээр түүний хашхирч байсан зүйлс заавал биелэх болно гэж гэрээсэлжээ.


Иосиа хаан болохдоо найман настай байсан бөгөөд Иерусалимд гучин нэгэн жил хаанчлав.


Хаанчлалынхаа найм дахь жилд, залуу хүү байхдаа тэрээр өвөг эцэг Давидынхаа Бурханыг эрэлхийлж эхлэв. Арван хоёр дахь жилд тэрээр мөргөлийн өндөрлөгүүд, Ашерагийн модон шон ба сийлмэл, цутгамал хөргүүдээс Иуда болон Иерусалимыг цэвэрлэж эхэлсэн юм.


Тэнгэр ээ, сонсогтун. Газар аа, чих тавигтун. ЭЗЭН айлдаж байна. “Өсгөж торниулсан үрс маань Өөдөөс минь тэрслэн бослоо.


Үзэгтүн, урьдын юмс болж өнгөрчээ. Би шинэ юмыг мэдүүлж байна. Соёолон гарахаас нь өмнө Би та нарт сонордуулна.”


“Зорилго минь хэрэгжинэ. Би тааламжит бүхнээ гүйцэтгэнэ” гэж айлдан Би эхлэлээс авахуулан төгсгөлийг, Хийгдээгүй байгааг ч өнө эртнээс мэдүүлсэн.


“Чангаар хашхирагтун. Бүү тогтоон барь. Хоолойгоо бүрээ мэт өндөрсгөн Ард түмэнд маань гэмт үйлдлийг нь, Иаковын гэрт нүглийг нь мэдүүлэгтүн.


ЭЗЭНий үгс түүнд Амоны хүү Иудагийн хаан Иосиагийн өдрүүдэд буюу хаанчлалынх нь арван гуравдугаар онд иржээ.


Ээ нутаг аа, нутаг аа, нутаг аа, ЭЗЭНий үгийг сонс!


Хүний хүү! Израилийн уулсад эш үзүүл. “Израилийн уулс аа. ЭЗЭНий үгийг сонсогтун.


Тиймээс Израилийн уулс аа, Эзэн БУРХАНы үгийг сонс. Эзэн БУРХАН уулс толгодод, жалга хөндийнүүдэд, хоосорсон балгасуудад мөн эргэн тойрны бусад үндэстнүүдийн олз, тэдэнд элэглэл болсон хаягдсан хотуудад ингэж айлдаж байна.


Би чамайг эргүүлж, эрүүнд чинь дэгээнүүд зоож, чамайг цэрэг, морь, морьтон бүрэн зэвсгээр хувцасласан бүхэнтэй бас илд ба халхавч бамбайтай их чуулганы хамтаар Би гарган авчирна.


Тэр —Би та нарт хэлье. Хэрэв тэд дуугаа хураавал чулуунууд хашхирна шүү гэв.


Тэнгэр сонсог, би ярья! Газар чагнаг, миний амнаас гарах үгсийг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa