29 Тэрээр нэгийг нь Бетелд байрлуулан нөгөөг нь Данд өгөв.
29 Тэрээр нэгийг нь Бетелд байрлуулан, нөгөөг нь Данд тавив.
Тэндээсээ Бетелийн зүүн талын уул уруу хөдөлж, майхнаа босгожээ. Бетел баруунтаад нь, Аи зүүнтээд нь байв. Тэрээр тэнд ЭЗЭНд зориулан тахилын ширээг босгож, ЭЗЭНий нэрийг дуудав.
Тэгээд Абрам ач дүүгээ олзлогдсоныг сонсоод, гэрт нь төрж бэлтгэгдсэн гурван зуун арван найман хүнийг удирдаж Дан хүртэл нэхэн хөөжээ.
Энэ газрыг Бетел хэмээн тэрээр нэрлэжээ. Тэр хотыг өмнө нь Луз гэдэг байж.
Бурхан, Иаковт —Чи босоод Бетел уруу яв, тэнд суурьш. Тэгээд Есав ахаасаа нүүр буруулан зугтаж байсан тэр үед чамд үзэгдсэн Бурханд зориулан тэндээ тахилын ширээ босго гэв.
Бетел дэх тахилын ширээний эсрэг хашхирах, Бурханы хүний үгийг Иеробоам хаан сонсмогц тахилын ширээнээс гараа татан —Түүнийг баригтун гэж зандарлаа. Гэвч тэр хүний зүг чичлэн сунгасан Иеробоамын гар нь хатангиршиж, буцаад өөр уруугаа татаж чадахгүй болов.
Бен-хадад Аса хааныг сонсож, Израилийн хотуудыг довтлохоор цэргийн жанжингуудаа илгээн Нафталийн бүх нутгаас гадна Ион, Дан, Абел-бет-маака болон Хиннеротын бүх нутгийг эзлэн авлаа.
Гэсэн хэдий ч Бетел ба Дан дахь алтан тугалууд буюу Израилиар гэм нүгэл хийлгэсэн Небатын хүү Иеробоамын нүглүүдээс Иехү салж ангижирсангүй.
Елиа, Елишад —ЭЗЭН намайг Бетел хүртэл илгээсэн учир чи энд үлдээч гэсэн боловч Елиша —ЭЗЭН амьд! Бас та амьд! Таныг би орхихгүй гэв. Тиймээс тэд Бетел уруу явав.
Та нар үй олуулаа бөгөөд өөрсдөд чинь бурхад болгон Иеробоамын бүтээсэн алтан тугалуудаа авчирсан тул одоо Давидын хөвгүүдийн гарт байдаг ЭЗЭНий хаанчлалыг тэсвэрлэнэ хэмээн бодож байна.
Итгэл найдвар болсон Бетелээсээ Израилийн гэр ичсэн шиг Моаб нь Хемошоос ичих болно.
Данаас морьдын тургих нь сонсогдлоо. Адууных нь янцгаах чимээнд бүх нутаг доргином. Учир нь тэд ирж, газар нутаг болон бүхнийг нь, Хот болон оршин суугчдыг нь залгидаг.
Самарийн оршин суугчид Бет-Авены тугалаас айна. Тэндхийн ард түмэн тэр шүтээнээс болж гашуудан, Шүтээний тахилч нар түүний төлөө бас тэднээс салж одсон алдрынх нь төлөө уйлалдах болно.
Израиль аа, хэдийгээр чи садарладаг ч Иудаг бүү ялтан болго. Гилгал уруу бүү яв, Бет-Авен өөд бүү өгс. “ЭЗЭН амьд!” хэмээн бүү тангарагла.
Харин Бетелийг бүү хай, Гилгал уруу бүү оч, Беершебагаар бүү дайр. Учир нь Гилгал заавал олзлогдон явж, Бетелд золгүй явдал учирна
Харин цаашид Бетелд бүү эш үзүүл. Учир нь энд хааны ариун газар, хаанчлалын өргөө бий гэв.
«Дан аа, чиний бурхан амьд!» мөн «Беершебагийн зам амьд!» хэмээн Самарийн ялаар тангараглагчид Унаад дахин өндийхгүй.”
Тэгээд Мосе Моабын тал газраас Небо ууланд авирч, Иерихогийн эсрэг талд орших Писгагийн оргилд гарав. ЭЗЭН түүнд бүх газрыг буюу Гилеадаас Дан хүртэл,
Иошуа Иерихогоос Бетелийн зүүнтээд орших, Бет-Авены ойролцоо байдаг Аи уруу эрчүүдийг илгээн, тэдэнд —Явж очоод нутгийг тагна гэв. Тэд явж Аиг тагнав.
Тэднийг өөрөөс нь илүү хүчтэйг Мика хараад, эргэн гэр өөдөө буцлаа. Ингээд Даны хөвгүүд замаа хөөн одов.
Дараа нь бүх Израилийн хөвгүүд ирцгээн Гилеадын нутгийг хамруулан Данаас Беершеба хүртэлх ард олон ЭЗЭНий өмнө Мизпад нэг хүн мэт цугларав.